Тойм: Бэрс болсон ноёны хүү
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Долоо хоног бүхэлдээ Н.Учралын ялалт, амжилт, карьер дүүрэн өнгөрөв.
2025.09.27-нд болсон Бага хурлын дараа МАН-ынхан 30/38 бүлэг болж хуваагдаад бүтэн 50 хоног “үзэлцсэн”. Харин сүүлийн долоо хоног яг таг тохиролцоонд хүрч, зохиолын дагуу явсаар нэг хүний карьер төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд хүртлээ туушиндлаа. МАН-ын Их хурал болохын өмнөх даваа гарагт Н.Учралыг намын дарга цаашлаад УИХ-ын дарга болгох тохироо Ерөнхийлөгчийн дэргэд хийгдсэн гэгддэг. Тохироо нь, Засгийн газраа намын даргын статусаар хамгаалуулахын тулд Н.Учралд спикерийн суудлыг өгөх агуулгатай байсан нь ил болов.
Өрсөлдөгчгүй өрсөлдөөний ялагч:
МАН-ын даргад заалнаас зоригтойгоор өөрийгөө нэр дэвшүүлсэн Б.Лхагважав "2200-лаа суучхаад нэг хүнийг сонгоод дэлхий, ертөнцөөр нэг зарлавал юу болох вэ" хэмээсэн. Өөрөө л хэлсэн болохоос үнэн. МАН сонгочихсон хүнийхээ эсрэг ядаж заалнаас нэг нэр дэвшигчийг гаргаж ирсэн нь зориудын зүйл. Сарын өмнө буюу 2025.10.24-нд Ерөнхийлөгчөөс "Гавьяат эдийн засагч" цол хүртсэн хүн гэдгийг нь бодчиход л ойлгомжтой. Н.Учрал ганцаараа нэр дэвшээд ганцаараа 2200 хүнээр алга ташуулаад сонгогдчихсон бол Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зодооноос хүчтэй шүүмжлэлд өртөх байв.
Парламентын дархлаагаа АН-ынхан МАН-ын хөлд ивэв:
Эрх баригчид тохироогоо туушиндсаар пүрэв гараг /2025.11.20/ гэхэд УИХ-ын чуулганаар шууд оруулж ирээд кнопдуулаад спикерийн сэнтийд залрав. Өмнө нь МАН-ын генсек Я.Содбаатар "Бусад намын саналыг үл харгалзан спикерийн томилгоог МАН өөрсдөө хийнэ" хэмээсэн. Яг энэ ёсоор явав. АН-ынхан “Бид байр сууриа нэгтгэнэ” гэж хэдхэн цагийн завсарлага авсан. Гэвч АН-ын бүлгийн 42 гишүүнээс ердөө 12 нь татгалзсан кноп дарсан. Эрх баригч МАН-ын дарга парламентын дарга болж алх цохиод эхэлбэл “парламентын дархлаа байхгүй болно” хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин орилсоор байсан ч нэмэр болсонгүй. МАН эвлэрэн хайрцаглагдаж, АН хуйлран дагав.
2027 оны сонгуулийн угтаж, нам дахь Ерөнхийлөгчийн хөл бүрэн бэлтгэгдэв:
Чингэж Ерөнхийлөгчөөр нэвт туушиндуулсан хүн намдаа Ерөнхийлөгчийн хөлийг бэхэлж өгөх үүргээ гүйцэтгэх нь асар ойлгомжтой. Бага хурлын 600 гаруй, Удирдах зөвлөлийг 39 гишүүний дийлэнх олонхыг нь Ерөнхийлөгчийн хүмүүсээр дүүргэв. Энэ тухай шүүмжлэл цахим орчинд төдийгүй, намынхан дунд нь идэвхтэй өрнөсөн.
Н.Учрал улстөрд орж ирсэн 13 жилийн хугацаанд карьер нь хэрхэн өсөж ирэв гэдгийг харвал:
- 2012 онд МАН-ын хэлтсийн дарга
- 2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
- 2016, 2020 онд УИХ-ын гишүүн
- 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024 онд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
- 2025.11.15-нд МАН-ын дарга
- 2025.11.20-нд УИХ-ын дарга
Үндсэндээ 2012 оноос МАН-д хэлтсийн даргаар ажилласнаас хойш 13 жилийн дараа 38 насандаа МАН-ын дарга болж байна. Ерөөс карьер нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр явж, бүх цаг үедээ түүний дэмжлэгээр дээшилж ирснийг харж болно. Улстөр дэхь шатрын өрөг гэвэл ноёны хүү явсаар бэрс болов. Цаашид ноён бэрсээ хэрхэн ашиглаж, ямар нүүдэл хийх вэ гэдэг асуултууд гарч ирнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны парламентын сонгууль хүртэл бэрс гарсан хүү, ноён хоёр улстөрийн шатрыг яаж ч шалж мэдэхийг тааварлашгүй.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхээд боссон хүн чөтгөр болдог гэдэг нь үүгээр батлагдлаа
Шаг шаг, мад гээд л Шатар тоглох сайн.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Үхсэн хүүрнүүний чинь ялалт амжилт хүрэлсүхийн зурсан замаар явжутсан хүүхэлдэй нь болж бж.
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ НЭГИЙГЭЭ БИТГИЙ ИНГЭЖ ХЭЛЭЭРЭЙ ХҮНИЙ САНАА ЗУНЫ ЯЛААНУУД ЯАХ ВЭ? ЭНЭ ЗАЛУУ МАШ ТОМ ЗОЛИОС ШҮҮ ИРЭХ СОНГУУЛИАР АН д МАШ ТОМ БОЛОМЖ ГАРЧ ИРСААН.ОДОО ЭНЭ НӨХДҮҮД МАШ ЗӨВ БОДЛОГО ЯРИАД ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭД АН н МАНГАР БАЦААНУУД ЭВ ЭЕЭ ХИЧЭЭГЭЭД ЯВАХ АВАСУ ДАРААГИЙН СОНГУУЛЬД САЙХАН БОЛОМЖИЙГ ЭНЭ МАН ТА НАРТ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН ШҮҮ.ИРЭХ СОНГУУЛИАР ЭДГЭЭР МУДАКУУД ЮУ ГЭЖ ЯРИХ ВЭ? НҮҮРСНИЙ СЕРИАЛ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНК НЭГ НЭГНИЙГЭЭ АЛААЧ ТАЛААЧААРАА ДУУДСАНАА ЯРИХ УУ? ҮНЭХЭЭР ЭНЭ ЭРГҮҮ НАМ ЗАСАГЛАСАН ОН ЖИЛҮҮДЭД НЯМБААТАР ГЭДЭГ НАМААСАА ТОМ ТОЛГОЙТОЙ НЭГ ДАРГАТАЙ БОЛСОН ГЭНЭТ ТАТВАР ТӨЛӨӨСИЙГ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЧИХЭЭД ТЭР ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ.УЛНЫ ИРГЭДИЙН АМЬДРАЛ АЙМААР ДОРОЙТСОН АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ УРУУДСАН ЯДУУРАЛ ИХЭССЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ДЭЭРЭЭС НЬ ДЭВСЭЛЖ НЭГМӨСӨН ГҮЙЦЭЭСЭН.ТЭГЭХЭЭР ИРЭХ СОНГУУЛЬ ШУДРАГА ҮНЭНЭЭРЭЭ ЯВАГДАХ АВААС ЭНЭ НАМ ЧАДРААЧ БОЛНО ШҮҮ УХААНТАЙ БАЙ АН н ЭРГҮҮ МАНГАР БАЦААНУУДАА ХУУЧИН БУРХИНУУДАА ҮЛДЭН ХӨӨ ҮҮНИЙГ Л ХЭРЭГЖҮҮЛ ТЭР ХУУЧИН ГАРУУД ЭСРЭГ АЖИЛЛАЖ МӨНГӨ ӨГСӨН МАСС РУУ ХАНАРАН ШОГШИНО