НИЙГЭМНийгэм мэдээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо
Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга,удирдлагуудтай цахимаар хуралдлааа. Хурлаар эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцсэн байна.
Мөн дараах арга хэмжээг яаралтай авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах;
- Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж эцэг эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан дэмжих,
- Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлэх, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх;
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн яам болон НЭМГ-ын удирдлагууд маргааш ХУД, БГД, Налайх дүүрэгт ажиллахаар боллоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургууль цэцэрлэгийн Үйл ажиллагааг зогсоож Цахимд шилжүүлээжээ,,,,
Уртгасан цагаар ажиллана. Илүү цагын мөнгө бхгүй. Нохойд барьдаг мод юм даа
БГД-ИЙН хүүхэдийн эмнэлэгийн ачаалал арай хэцүү байлаа ,11сарын 22-нмй 14 цагт очоод 18 цагт хүүхэдээ үзүүлэж эм бичүүлэж авлаа тэнд өвчтэй халуунтай хүүхэд эцэг эх, эмч асрагч бүгд тэвчээрийн туйл байлаа арай ч дээ арай дүүргийн бүх хорооний хүүхдүүдийг нэг дор очерлуулаад , юу ч гэмээр юм ЭМДЯ энэ үед үзлэгийн зохицуулалт хийдэггүй юм болов уу эмч нар балаг ус уух завгүй уйлсан , өндөр халуурсан /38 аас дээш / хүүхэдүүд арга тасарсан эцэг эхчүүд хэлэх үг олдохгүй л байлаа шүү