УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Б.Энхтөр: Геологи, судалгааны ажилд аюулгүй байдал чухал учраас автомашинуудаа шинэчилж эхэлж байгаа

“Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирал Б.Энхтөртэй ярилцлаа.

-Геологийн ажил гүйцэтгэхэд нэн түрүүнд техник сайн, баталгаатай байх ёстой. Тиймээс туулах чадвар сайтай автомашин тендерээр авсан-

-Сүүлийн үед шүүмжлэлд өртсөн анхаарал татсан сэдвүүдээс ярилцлагаа эхлүүлье. Өнгөрсөн долоон сард 250 сая төгрөгөөр "Таванбогд" ХХК-иас Land Cruiser 300 загварын автомашин худалдан авсан тухай тендерийн мэдээлэл нээлттэй байна. Ямар хөрөнгийн эх үүсвэрээр авсан бэ?

-“Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ 223 ажилтантай, аж ахуйн тооцоот байгууллага. Өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, орлогоо бүрдүүлж ирэх оны төсөв төлөвлөгөө, зарцуулалтаа зохицуулдаг. Улсын төсөвт жилдээ 6.2 тэрбум төгрөгийн татвар төлдөг.

Таны асуусан, одоо олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй Land Cruiser 300 загварын автомашиныг авсан нь үнэн.

-Тус автомашиныг ямар зориулалтаар ашиглаж байгаа вэ. Мөн танай байгууллагад хэчнээн автомашин бүртгэлтэйгээс хэчнээн нь ашиглалтаас гарах хэмжээнд хүрэв?

-Манай ТӨҮГ-т 20 гаруй машин бүртгэлтэй. Үүнээс арав гаруй нь УАЗ-450 буюу "Пургон" загварын автомашин. Хэрэглэгддэг. Ерөнхийдөө “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ автомашиныхаа парк шинэчлэлийр хийлгүй маш олон жил болсон. Дийлэнх нь хэрэглээнээс гарах хэмжээнд хүрчихсэн. Энэ талаараа Төрийн өмчийн хороонд актлуулах хүсэлтийг хүргүүлсэн. Шинэчлэлт хийхгүй бол олон хүний аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал энд хөндөгдөнө. Нэн ялангуяа холын замд уул, модтой газарт ажилладаг учир анхаарал хандуулахаас өөр аргагүй. Сая худалдаж авсан Land Cruiser 300-ийн хувьд судалгааны ажил болон албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа. Геологи, судалгааны ажилд автомашин, унаа сайн байх нь хамгаас чухал.

-Нэг талаараа судлаач, геологчдын амь насны баталгаа болдог байх?

-Бид геологийн судалгаа шинжилгээ, эрэл хайгуулын ажил хийдэг. Ингэхдээ хувийн компаниудийн л адилаар тендер шалгаруулалтад оролцож, ажил гүйцэтгэдэг байгууллага. Гэтэл манайд бүртгэлтэй автомашин, техникүүдийн нөхцөл байдал хүнд. Хуучирч муудсан, аюулгүй ажиллагааг хангахад бэрхшээлтэй болчихсон. Ялангуяа автомашинууд. Угтаа геологийн ажил гүйцэтгэхэд нэн түрүүнд техник сайн бөгөөд баталгаатай байх ёстой. Ялангуяа хөдөө хээр явахад автомашин. Хүний амь насны баталгаа шүү дээ. Тиймээс туулах чадвар сайтай автомашин авахаар тендерээ зарлаж, "Таванбогд" ХХК шалгарч, нийлүүлсэн.

-Тийм байх. Ирэх оны төсөвт автомашин худалдаж авах төсөв туссан уу?

-2026 оны байгууллагын төсөвтөө автомашин худалдаж авахаар тусгаагүй. Харин ирэх онд байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өргөжүүлэх үүднээс хагас боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хагас боловсруулах үйлдвэр бол Монгол Улсад хэрэгжүүлэхээр тусгасан 14 мега төслийн нэг. Ач холбогдлын хувьд анхан шатны бүх судалгаа, үйлдвэрлэлийг ямар процессоор явах вэ гэдэг ажилбарууд хагас боловсруулах үйлдвэр дээр явагдана. Нэг үгээр хэлбэл ТЭЗҮ-г бодит хэлбэрээр нь гаргана гэсэн зорилттойгоор ажиллаж байна.

Ингэснээр манай улсад ашиглагдаж байгаа ашигт малтмалын орд газрууд, үйлдвэр эрхэлж байгаа байгууллага, шинээр үйлдвэрээ нээж байгаа газруудын бүх тооцоо судалгаа, туршилт, технологийн ажлууд хагас боловсруулах үйлдвэрээр орж, эцсийн бүтээгдэхүүн болж гарна.

-Хэн нэгний нөлөөллөөр захирал болоогүй, сонгон шалгаруулалтад тэнцэж орж ирсэн-

-Танай байгууллагын өнгөрсөн жилийн төсвийн зарлагад 160 орчим сая төгрөгөөр зочид буудалд байрласан тухай тусгагдсан нь ямар учиртай вэ?

-Үндэсний геологийн албанаас зарласан "Агаарын геофизик 2024" гэх төсөл бий. Үүний хүрээнд манай байгууллага Австралийн "XCalibur"-тай түншлэлийн гэрээ байгуулж, тендерийн ажилд оролцож, гүйцэтгэсэн. Тухайлбал, тендерийн 70 хувийг гүйцэтгэж байгаа "XCalibur" агаарын геофизикийн судалгааг баруун таван аймагт явуулна гэсэн үг. Нисдэг тэрэг болон онгоцоор. Уг түншлэлийн гэрээгээр "XCalibur"-аас гарч байгаа мөнгөөр тус зочид буудлуудын төлбөр төлөгдсөн. "XCalibur" судалгааны хүрээнд нислэг үйлдэх бүртээ гаднын улсаас нисэх баг бүрэлдэхүүнтэйгээ ирдэг. Уг баг бүрэлдэхүүн Улаанбаатар болон Өмнөговь гэх хоёр бүсэд зочид буудлуудад байрласан.

-Танил тал, тэр дундаа улстөрийн нөлөөллөөр томилогдсон. Төрийн байгууллагад ажиллаж байгаагүй гэх шүүмжлэл таныг дагадаг юм билээ. “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын дарга болохоосоо өмнө ямар ажил эрхэлж байв?

-Хэн нэгний нөлөөгөөр, хэн нэгний хэлснээр ажил өгчихдөггүй. Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн учир би энд сууж байгаа. Ажиллах хугацаандаа энэ байгууллагад хийж болохуйц өөрчлөлтүүдийг хийхийн төлөө ажилчдынхаа хамт идэвхийлэн ажиллаж байна.

“Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын дарга болохоосоо өмнө өөрийн компаниа удирдаж байсан. Уг компаниа оюутан байхдаа буюу 2006 онд эхлүүлсэн юм л даа. Тус компаниа удирдахын зэрэгцээ олон улсын байгууллагууд болон төрийн байгууллагуудад ажиллаж байсан. Тодорхой хэмжээний туршлагатай гэж бодож байна.

-Та “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа байх аа. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?

-“Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ бол маш олон жилийн түүхтэй байгууллага. 1957 онд анх байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлсээр буй. Хуучин “Геологийн судалгааны төв”, “Геологийн шинжилгээний төв” гэж тусдаа байсан бол 2023 онд нэгдэж, “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ болсон. Бид геологийн судалгаа, шинжилгээ, өрөмдлөгийн ажиллагаа хийнэ. Бүх төрлийн ашигт малтмалын дээжийг лабораторийн аргаар шинжилнэ. Мөн технологи туршилт, сорьцлолтын тайлангийн ажлыг гүйцэтгэдэг. Уурхайнууд дээр очиж зөв ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих байдлаар технологи туршилт хийдэг гэсэн үг.

Үүнээс гадна Монгол орноос олдсон чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бидний хэлж заншсанаар хөөрөг, чулуун цэцэг, Монгол орноос олдсон 16 төрлийн чулуугаар сет гаргадаг. Нийтдээ 48 төрлийн чулуун бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Нэмж дурдахад бусад лабораториудтай ур чадварын хөтөлбөр явуулдаг. Энэ нь лабораториуд шинжилгээний ямар аргыг ашиглаж байгааг, зөв эсэхийг сорьдог. Мөн стандарт загварыг үйлдвэрлэдэг. Ашигт малтмалаас гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг хэрхэн шинэчлэх вэ гэдэг дээр стандарт загвар гаргадаг.

-Амжуулсан ажлууд?

-Таны хэлсэнчлэн би ажлаа хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд хамгийн түрүүнд ажилчдынхаа хоол, унааны мөнгийг анхаарсан. Өмнө нь ажилчдын хоол, унааны мөнгө зургаан мянган төгрөг байсан бол 15 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс гадна байгууллагынхаа ажилчдын цалинг 17.5-21 хувиар нэмсэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд цалин нэмээгүй байсан юм билээ. Манай байгууллагын ажилчдын хувьд тусгай мэргэжлийнхэн. Иймд хөдөлмөрийн бус нэмэгдэл авдаг. 120 төгрөг буюу сард 18 мянган төгрөг авдаг байсан. Үүнийг 60 мянган төгрөг болгож, хамтын гэрээндээ өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн.

Мөн 2015 оноос хойш технологийн, ажиллах хүчний, тоног төхөөрөмжийн шинэчлэл ер хийгдээгүй байсан. Иймд энэ жил 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг солиод байна. Шинэ тоног төхөөрөмжтэй болно гэдэг нь илүү хурдтай, тасралтгүй ажиллана л гэсэн үг шүү дээ.

Түүнчлэн байгууллагынхаа хэмжээнд богино хугацааны стратеги, төлөвлөгөөг гаргаад байна. Олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна даа.

Барилгын тухайд олон жилийн насжилттай тул магистрал шугамууд элэгдсэн байсан. Иймд цэвэр, бохир шугамыг шинэчилсэн зэрэг ажлуудыг томилогдсоноосоо хойш гүйцэтгэсэн.

-Ажилчдынхаа цалинг нэмж инженерүүдийн цалинг 2.2-2.5 саяд хүргэсэн-

-15 тоног төхөөрөмжийг шинээр сольсон гэлээ. Төсөвт өртгийн тухайд?

-1.6 тэрбум төгрөгөөр 15 тоног төхөөрөмжөө сольж, шинэчлээд байна.

-"Геологийн Судалгаа-Шинжилгээний төв" ТӨҮГ ажилчдынхаа цалинг сүүлийн долоон жил нэмээгүй байсан тухай та дурдлаа. Одоо танай байгууллагын дундаж цалин сайжирч чадав уу. Төрийн зарим байгууллагын жирийн ажилтан, алба хаагчдын цалин хэцүүхэн байдаг?

-Лабораторийн тусгай мэргэжлийн инженерүүдийн цалин 2.2-2.5 сая. Харин туслах ажилтнуудын цалингийн хувьд 1.8-2.2 саяын хооронд байна.

-ТӨҮГ-ууд жилийн эцэст төлөвлөсөн өртгөөсөө давсан зарлагатай гарах нь бий. Танай байгууллагад ямар нэгэн өр төлбөр бий юу, урьдчилсан статистик мэдээлэл нь гарсан уу?

-2024 онд ямар ч өр төлбөртэй гараагүй. Мөн энэ онд ч өр төлбөр үүсээгүй. Харин олон жил үргэлжилсэн авлага бий. Нэг үгээр хэлбэл ашигтай ажиллаж байгаа гэсэн үг.

-Судлаачдаа хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Байнга л судалж байна. Олон улсад уг судалгааг ямар арга техникээр хийж байгааг үргэлж туршлага судалж, аль боломжтойг нь нутагшуулах байдлаар ажиллаж байгаа гэсэн үг. Мөн АНУ-ын АНАБ-ын төвтэй хамтарч, итгэмжлэлийн хүрээнд судалгаагаа хийж буй.

-ОХУ-ын цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтардаг байх аа. Энэ ажил хэр үр дүнтэй үргэлжилж байгаа вэ?

-ОХУ-ын Дубнад байрладаг "Цөмийн шинжилгээний нэгдсэн институт"-тэй 2015 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Тус институт руу жил бүр хоёр хүнийг 3-6 сарын сургалтад суулгаж, чадварыг нь ахиулах тал дээр ажилласаар байна.

-Танай байгууллагын орлогын эх үүсвэрийн дийлэнхийг "Оюутолгой" бүрдүүлдэг. Үүнээс гадна ямар байдлаар орлогоо бүрдүүлж байна вэ?

-Монгол Улсын 44 дүгээр тогтоолын дагуу "Оюутолгой"-н хөндлөнгийн хяналтын шинжилгээг манай байгууллага хийдэг. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн өмчийн ашигт малтмалын компаниудын бүх шинжилгээг хийдэг. Ирээдүйн зорилго бол Монгол орны стратегийн ач холбогдолтой ашигт малтмал бүрд "Оюутолгой" дээр хийж байгаа шиг хөндлөнгийн шинжилгээг хийе гэх зорилттой ажиллаж байгаа. Ингэхийн тулд өөрсдийн багаж, технологид шинэчлэлт хийж буй. Иймд хувийн компаниуд манай байгууллагатай хамтарч, судалгааны ажил хийх бүрэн боломжтой болсон гэсэн үг.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Хээрийн сулалгааны ажилд туулах чадвар сайтай машин чухал. Гэхдээ Ланд-300 арай ч сэрүүдэнэ. Энэ машиныг дарга нар л хот, хөдөө зугаалахдаа ундаг. Геологийн ажилд Ланд-77,78-ууд л тохирно.

Ахмад настан.
Ахмад настан.
Reply to  хүннү

Ер нь ганц судлаачдаас гадна уул уурхайн компаниуд уул усанд туулах чадвартай машин бол Land 78 маш сайн шүү дээ.
300 ч гангараа.

Ахмад ажилтан
Ахмад ажилтан

Насаараа ажилласан байгууллагыг минь ийм хүнээр удирдуулахыг таслан зогсоох хэрэгтэй. Бидний хийж бүтээсэн, гадаад харилцаа, ололт амжилтыг ингэж ойлгож удирдаж ийм ч ярилцлага өгөөд инээгээд сууж баййх ч гэж дээ. АНАБ, стандарт загвар, технологийн туршилтын тайлангийн талаар ямар ч ойлголт энэ залууд алга аа. ТӨҮГ-ийн даргын томилгоог үнэндээ анхаархаар болжээ....

Зочин
Зочин

Ланд 300-гийн дугаарыг мэддэг нь тавиадхаач, хөдөө геологийн ажилд явуулдаг юм бол замын хураамжийг л харъя лдаа...

Зочжүжигин
Зочжүжигин
Reply to  Зочин

Энэ л өөрийн юм шиг ар гэрийн хэрэгцээнд л унаж байгаа ш дээ.үнэхээр геологич нараа бодсон бол ланд 76 78 бол ажил нугална даа

Зочиpн
Зочиpн

шал ГУДЛАА ЯРИАД БА. ХУВЬД ГЭХЭЭР СОНГОНД ТЭНЦЭХГҮЙ НАМТАРТАЙ УЧИР ХААЛТТАЙ ХАЯЧЛАА. ГУДЛАА БААХАН ЦААС ДЭЛГЭСЭГ ПОП НЬ ШУУД ХАРАГДЖИИН АЖЛАА МЭДЭХГҮЙ БОЛХООР ГУДАЛ БААХАН НОМ ЦААС ӨРДИИМ ДААА ХҮҮК ШИГ. ШИРЭЭ БОЛ НОМ ӨРДӨГ ГАЗАР БИШ_ ХАЖУУД НЬ НОМИИН САН БА

Зочин
Зочин

“Геологийн салбарынхан үнэхээр хүнд, бартаатай нөхцөлд ажилладаг. Аюулгүй ажиллагаа бол хамгийн түрүүнд тавигдах зүйл. Үүргээ найдвартай гүйцэтгэхийн тулд зөв тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.”

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ланд 300 билээ Ланд 78

Burmaa
Burmaa

Өөрөө л унана шүү дэ яг ажилчид унаж харагдаач

Ажилтан
Ажилтан
Reply to  Burmaa

Тийм ээ, энэ машинд 1ч геологич ажилтан сууж үзээгүй ээ, геологийн ажилд 1 өдөр ч яваагүй ээ, Энхтөр хувьдаа л унадаг. Ажлын хаалгаар ороод хэнээс ч асуусан хэлнэ дээ.

Зочин
Зочин

Land 76 хөдөө жинхэнэ ок. 300-н үнээр 2ш 76 авчих байх шүү. Энэ авсан 300-г нь одоо яг ямар албан тушаалтан унаж байна. Энэ нөхөр дарга царайлаад унаад байна уу. Дугаар нь хэд вэ

ажилтан
ажилтан

0363 УЕМ энэ машин Энхтөр гэгч хүний хувийн машин адил өөрөө 4 машинтай хэрнээ юм үзээгүй мэт гэр бүл хүүхдүүдээ сургуульд зөөж, нууц амрагтайгаа хотын гаднах амралтын газруудад хэвтэж байдаг.

Зочин
Зочин

Аюулгүй ажиллагаа сул бол ажилтан эрсдэлд орно. Хүнд нөхцөлд зорчих зориулалттай машин авсан нь ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад чухал алхам гэж харж байна

Зочин
Зочин

Геологийн судалгаа бол хүнд ажил. Аюулгүй, найдвартай тэрэгтэй явж байгаа нь сайн хэрэг

Zochin
Zochin

0363УЕМ dugaartai Land-300 chin duuren 1r egneenii torguuli bdiin bn. Hen ni ene torguuliig tuldug bol?

Uhaantan
Uhaantan
Reply to  Zochin

Hend ch oilgomjtoi, ulsiin munguur

Pujee
Pujee

Huviin kompanitai ene shahaanii jaal ih tom yrih hereggui ! ter 300g huviin l ym shig hereglej bg n ynen , ogtsrood yvahdaa avaad zailah ch unen , erunhiiduu ene tur mestiig ashiglaad huviinhaa kompanid ashig haij bg n ch unen !

геологич
геологич

Энхтөр захирал шал худлаа төлбөртөө яриа өгсөн бн. Энэ машин нэг ч удаа геологийн ажилд яваагүй. Өөрөө жолооч үгүй унадаг. Учир нь Нууц амрагаа Санхүү хэлтсийн даргаар тавьсан хамт бүх тендерыг авсан. АТГ шалгаад үзээрэй!

Зочин
Зочин

Төлбөртэй яриа өгөхдөө байгууллагынхаа үйл ажиллагааг бүрэн мэдэж яриа өгөх хэрэгтэйшдээ, ярьсан болгон нь буруу байна аа. Арай л

Зочин
Зочин

Шахааны бацаан мэдэх юм юуч байхгүй

иргэн
иргэн

Ийм сэтгэхгүйтэй хүнтэй юу ч яриад нэмэргүй ш дээ.

Зочин
Зочин

ergyy dagziin ruug haraad bgaarai,. ergyy m#l bga bizdee

Зочин
Зочин

хаха ёстой ш..ж өгдөг ичдэггүй гар даа. 300-г авсанаасаа хойш өөрөө унаж зугаалж байгаа даа. Яг үйлдвэрлэлийн ажлын хэрэгцээнд ашиглаагүй баттай хэлье.

Зочин
Зочин

300 биш, 69 уна

Зочин
Зочин

аль дээр үед байгуулагдсан байгууллагыг сүйрүүлэхгүй авч явж байгаа нь их юм

Dotor hun
Dotor hun
Reply to  Зочин

Enenii avch yavdag gej yu bhav dee, hergetsee shaardlagaggui baahan l mashin shahlaa

Зочин
Зочин

төрийн өмчйн байгууллагууд дандаа зэвэрсэн УАЗ-450 буюу "Пургон" загварын автомашинтай л байдаг шдээ энийг сольсон буруу юу

Ajiltan bna
Ajiltan bna
Reply to  Зочин

Huvidaa unahaar ulsiin munguur Land 300 avsan ni buruu, yer ni atg ruu l yavna daa huurhii, odoo ch yahav, iimerhuu yariltslaga uguud hunii tarhi ugaaj l bg, bas ene huniig shalgadag gazar bdgiimaa, ehneesee shalguulaad ehelseeen

Зочин
Зочин

Төрийн байгууллагад ажилдаг хүний хувьд хэлэхэд техник тоног төхөөрөмж машин барилга ширээ сандал бүгд авах юмгүй дээр үеийн юмнууд байдгийн шүү

Зочин
Зочин

албан тушаал суудалд санаархаж төсвийн мөнгө угаах гэсэн нөхдүүд араар чинь хутга аашх гээд үзээд байгаа байхгүй юу даа

Зочин
Зочин

Талбайн геологийн ажлын онцлогийг мэддэг хүний хувьд ийм төрлийн машин хэрэгтэй нь үнэн. Хамгийн гол нь ажилдаа үр дүн авчирч, төсвийн зарцуулалтаа ил тод байлгаарай гэж хүсэж байна.

Зочин
Зочин

Төсвийн зарцуулалт ил тод, үр дүнтэй байвал байгууллагыг шинэ машинтай болсныг буруутгах зүйлгүй. Геологийн байгууллагад найдвартай унаа зайлшгүй хэрэгтэй.

Зочин
Зочин

Геологичдын ажил үнэхээр бартаатай шүү. Аюулгүй байхад сайн машин хэрэгтэй нь ойлгомжтой

Зочин
Зочин

Хөдөө талбайд ажилладаг бол ийм машин үнэхээр хэрэгтэй шүү. Ажилдаа л үр дүн гаргаасай

Зочин
Зочин

Геологийн судалгааны байгууллага учраас хөдөө, бартаатай нөхцөлд ажилладаг.

Иймд замын бартаа даах, найдвартай тэрэг шаардагддаг гэж тайлбарласан.

Зочин
Зочин

Аливаа асуудал хоёр талтай байдаг. Харин бодит нөхцөлөөс нь харахад геологичдын ажил үнэхээр хүнд. Ингэж нөхцөлөө сайжруулж байгаа нь ажилчдын хувьд сайн зүйл гэж харж байна.

Зочин
Зочин

Аливаа асуудал хоёр талтай байдаг. Харин бодит нөхцөлөөс нь харахад геологичдын ажил үнэхээр хүнд. Ингэж нөхцөлөө сайжруулж байгаа нь ажилчдын хувьд сайн зүйл гэж харж байна.

Зочин
Зочин

Геологийн ажил бол зүгээр оффисын ажил биш. Байгаль дээр, хүнд орчинд ажилладаг хүмүүсийг аюулгүй, найдвартай тээврийн хэрэгслээр хангах нь мэргэжлийн үйл ажиллагааг дэмжсэн зөв бодлого юм

баагий
баагий

ГСШТ-н даргын алба хашиж байгаа энэ залуугийн хувьд бол үнэхээр чадварлаг удирдагч хүн дээ залуу хүн гэхэд маш зөв бодолтой ажилчидаа гэсэн сэтгэлтэй, ийм газарт ажиллах боловсон хүчин үнэндээ тутмаг бдаг цалин энэ тэрийг нь харахад... тэгэхэд энэ залуу зөв бодлоготой ажиллаж ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилогоор цалин хөлс боломжийн нэмэж байна. Төр, татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч зоос авдаггүй ААТҮГ- газар шүү дээ... Б.Энхтөр захиралдаа амжилт хүсье

Зочин
Зочин
Reply to  баагий

Чи хамт ирээд цалингаа нэмүүлсэн хүн нь үү Баагий?????

Зочин
Зочин

За зайлаа энэ мэт өлөн новшнууд яаж яваад дарга даамал болоод байна.

Зочин
Зочин

Сайн ажиллаж байгаа юм байна.

Зочин
Зочин

69, пургон байхад л хангалттай

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

захиргаа
захиргаа

Энхтөр захирлаар томилогдоод 23 хүн АН-ын болон өөрийн танил талаа ажилд томилсон. Олон жилийн түүхтэй байгууллагыг мэргэжлийн ажилтан нарыг чадваргүйгээсээ болоод алдсан. Бүгд хувийн лаборатори уруу өөрийх нь харьцаанаас болоод явсан. Одоо байгуулагадаа сэтгэлтээ хэд л үлдсэн. Энэ ГСШТ-ийг элгээр нь хэвтүүлж бн.

Зочин
Зочин

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга нар үүнийг уншаасай, хийсэн томилгоогоо нэг тунгаан үзээсэй, төрийн албыг төрлийн алба болгогчид оо!!!!

Ажилтан
Ажилтан

Бид нарын цалинг ийм болтол нэмээгүй ээ, өөрийнхөө авч ирсэн хүмүүсийг ажил хийгээгүй байхад цалинг өгдөг, санхүүгийн дарга нь маш өндөр цалинтай, ланд 300аа унаад хамт томилолтоор яваад байсан одоо бүүр гадаад руу хамт томилолтоор яваад бгаа. Энд бас дарга нарын үед дагаж далдайдаг толгойгүй хэдэн авгай, авгайгаас нараас дор эрчүүд бас байна аа байна

Зочин
Зочин

Асуут масуулт гэж түй чёрт! Төлөөд л яриад өөрийгөө магтаад бх юм бх даа! Хэдий болтол ингэх вэ дээ! Бас нэг хувалз!

Зочин
Зочин

Ямар мундаг залуу удирдагч вэээээээ

Зочин
Зочин

Гэрийнхээ хэрэгцээнд л авсан биз, ЗГазарын гишүүд урьдчилаад бэлдсэн уурхай руу зоичлж зураг авхуулахад нь ганц нэг унан биз өөр яадаг юм

Зочин
Зочин

Ланд 300 бол бараг л засмал замын жип ер н төрийн өмчит компанын захирлууд гэж түр зуур тавигдсан мануухайнууд бүгд л тансаг хэрэглээнд татвар төлөгчдийн мөнгийг үрж байгааг болиуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button