УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням шатахуун хадгалах савтай болох хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.25) Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байна. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар импортын хэмжээ 2.2 сая тонн болсон нь өмнөх оноос 21,0 хувиар өссөн үзүүлэлттэй гэв.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin

Юу солиороод байгаа юм бэ. Улсын нөөцийн сав гээд бас л идэхүү. Хэн түүнийг маллах, орон тоо энэ тэр гээд ийм хужаа новшийг болдогсон бол заазанд явуулахсан.

Зочин
Зочин

Solioroh ymaa, savaa l bariach dee huuliar yah ym

Холбоотой мэдээ

Back to top button