Чуулган | Үдээс өмнө Г.Дамдиннямын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2025.11.25/ үдээс өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн тухай бид мэдээлсэн билээ.
Эл хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 62 гишүүн оролцсоны 47 нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж тайлбарлаж буй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэт үйлдвэр чинь авилагад живж бн сайдаа!!! Хулих Хурандаа Хүрэлсүхийн суганы үс Ёндон Эрдэнэт үйлдвэрийг цөлмөж Хүрэлсүхэд мөнгөө өгсөөр байна!!!
Новшнууд улаан цагаан луйвар хийчих юмаа.
Шатахуунд тавих хяналт шалгалтаа сайжруулахад л болно.өмнө нь болоод байсан.мөнгө идэх аргыг ч олох юм даа.хариуцлагагүй төрд,хариуцлагагүй албан тушаалтнуудаас дүүрч дээ.