Нийгмийн

101 жилийн өмнө хаант засаглалаа халсан ч төрийн тэргүүнээ ХААН хэмээн дууддаг болцгоолоо

Эдүгээх Ерөнхийлөгчөө монголчууд ХААН хэмээн нэрийдэх болжээ. Энэ нэршил эхэндээ шивнэлдэх зайнд далд яригддаг байснаа одоо олон нийтийн сүлжээнд хүртэл өргөнөөр хэрэглэгдэж, ер нь нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага тогтсоор байна.

Богд хаан 1924 оны тавдугаар сард жанч хальснаас хойш Монгол Улс хаан залаагүй. Өчигдөр бид Монголын газар шороон дээр 2000 гаруй жил ноёрхож ирсэн хаант засаг ёсоо халж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 101 жилийн өмнө нүүдэлчдийн төрт улсын хэлбэрийг анх удаа өөрчлөн, хаант ёсоос улсын дээд эрхийг ард түмэнд эдлүүлэх үзэл санаанд шилжсэн нь энэ.

Гэтэл яагаад 101 жилийн өмнө засаглалынхаа хэлбэрийг өөрчилсөн улс татлаа өдгөө цагт төрийн тэргүүнээ "хаан" хэмээн нэрийдэх болцгоов. Үүний гажуудлыг ерөөс харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэтээр мэлзийж, парламентын танхимд Гүйцэтгэх засаглалаа унагах "зарлиг" уншихад нь хүртэл алга нижигнүүлэн ташиж суудаг ард түмний төлөөлөлтэй болцгоов.

Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Үндсэн хуулийнхаа гуравдугаар бүлэгт маш тодорхой заасан. Төрийн тэргүүн нь бүх цэргийн командлагч байх бөгөөд гадаад оронд улсаа бүрэн төлөөлж, уучлал үзүүлж, шагнаж, хуульд хориг тавьж, ҮАБЗ-өө тэргүүлнэ зэргээрх тодорхой заалтуудтай. Ерөнхийлөгч болсноор улс төрийн намын харьяаллаас татгалздаг.

Ийм симбол маягийн Үндсэн хуулийн эрхтэй Ерөнхийлөгч нар үеийн үеийн эрх хэмжээгээ ямагт хэтрүүлэн хэрэглэсээр ирсэн. Хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай улс гэж монголыг олон улсын судлаачид тодорхойлдог. Гэвчиг хамгийн их эрх мэдлийн хүрээгээ тэлсэн Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх нэрлэгдэхээр байна.

Тэр Ерөнхийлөгчийнх тамгын газрыг түшиж байсан Г.Занданшатарыг Засгийн газрын тэргүүнээр, өөрийнх нь туслахаас улс төрийн карьераа эхлүүлсэн Н.Учралыг УИХ-ын даргаар томилчихлоо. Төрийн гурван өндөрлөг ингэж түүний халаасны хүмүүс болов. МАН-ын ЕНБД-аас өгсүүлээд Удирдах зөвлөл, Бага хурлын дийлэнх хувьд өөрийн хүмүүсээ сагатал чихэж үзүүллээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах бүх сценари дээр ажилласан гэгдсэн Д.Болдод ЦЕГ, өөрийн хүслээр АТГ-ыг З.Дашдаваад улираан өгөх гэхчлэнгээр хууль, хүчний байгууллагуудыг түүний хүмүүс удирдах боллоо. Энэ схем одоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн жилүүдэд төрд томилсон бүхий л хүмүүсийг хөөх замаар агентлаг, ТӨХК-иуд үргэлжлэн угсрагдана.

Засгийн газрын бүтэц, парламентын олонх Ерөнхийлөгч талдаа байна. Ер нь сайд нар Г.Занданшатараас бус У.Хүрэлсүхээс эмээх нь өндөр, гишүүд Н.Учралд таалагдахаас илүү төрийн тэргүүнээ инээлгэх нь чухал алхам боллоо.

Үндсэндээ өөрийн ажиллаж байсан Засгийн газраас гарч, эргүүлэн танхимаа авснаас хойших бүх хугацаандаа сүүлийн арваад жил ганц л хүчтэй тоглогч байсан нь У.Хүрэлсүх юм. Тэр танхимаа Л.Оюун-Эрдэнэд өгч байсан шигээ, МАН-ын генсекийг Д.Амарбаясгаланд амалж явсан шигээ нэг л өдөр тэднийг хөөгөөд гаргачхаж чадлаа. МАН-ын үе солигдох процессыг У.Хүрэлсүх хага цохичхож байгаа нь энэ.

Ирэх 2027 оны сонгуульд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүн нь У.Хүрэлсүхийн бүрэн тааллаар сонгогдох нь дэндүү тодорхой болчихлоо. Өнөөгийн түүний лавшруулсан бүх нүүдэл 2028 оны сонгуулийн дараа Засгийн газраа тэргүүлэх, намаа удирдах байр суурийн төлөө л юм.

Одоо ямар ч хүч ер нь Ерөнхийлөгчийг зогсоошгүй болжээ, хэсэгтээ. МАН ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдахгүй л бол шүү дээ.

Нийгмийн хүлээлт эдүгээ АН дээр нэлээд төвлөрч буй ч 2027 онд Ерөнхийлөгчид өрсөлдөх аль сайн дүрүүдийг нь тэр номхотгохоо мэднэ. УИХ дахь бүлгийг нь хайрцаглах захиргаатах хэв шиж рүү хэдийнэ орчихлоо.

Улс төрийн намуудаас жаахан өндийж магад байсан ХҮН нам Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараар л тэжээгдэж явсан тул намжмал байдалд бүрэн шилжив. Одоогоор бусдын халаас руу орчихгүй, эрүүл шиг нүдтэй нь Н.Номтойбаярын тэргүүлсэн нам боловч систем угсрах боломжгүй, МАК-ийн бизнесийг хамгаалах хүрээнд л эргэлдэх юм.

Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийг хаан гэхээс ч яахав. Баахан түймэрдэж, үеийн үзэл санаа ярьж, монголчуудыг роомоо гаригт аваачих шахсан Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Амарбаясгалан ч хаандаа бууж өглөө. Одоо бараг парламентаа эвтэйхэн шиг ухаанаар ахаасаа хамгаалах үүрэг Н.Учралд иржээ. Н.Учрал нь гэвч "хааны хүү" тодотголтой давхисаар эдгээр өндөр суудлууддаа ирчхээд байна.

Эцэст нь егөөдөж хэлэхэд, Х.Нямбаатар Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед зөвхөн түүнд зориулж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах хууль санаачилсан, парламентад өргөн барина хэмээн дуугарч байв. Гэвчиг МАН-ынхан Х.Нямбаатарын хуулийн төслийг булшилж байгаад, Х.Баттулгыг ҮХЦ-ээр нэр дэвших боломжийг нь хаачхаж байв. Ингээд хуулийн төсөл мартагдсан. Одоо тийм хуулийн төслийн талаар дуугарах том зүрх улс төрийн хүрээнээс бүрэн замхарсан уур амьсгал л ноёлох болжээ.

Саяхнаас ҮХЦ-д сууж явсан өвгөчүүл нь "Парламент бол орлошгүй зүйл биш" хэмээн дуугарч эхэлснийг анзаараад хараарай. Хорьдугаар зууны эхэнд өрнөсөн монголчуудын үзэл санааны гүн дэвшлийг МАН-ын гараар сарниачихгүй шиг хамгаалах зүйл нь одоо ирэх сонгуулиуд л болсон байна, ард иргэдийн чадах ганц зүйл үүгээр хэмжигдэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Хаант засаглалруу явж бна эргэлт буцалтгүйгээр ЯАХУУ

Их мэдэх
Их мэдэх

Сэгсэлзүүрийг зайлуулахгүй бол энэ улс орон сэхэхгүй хэцүүдлээ шүү. Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн фсдакуудыг барьж авч навс Непалдах юмсан

Зочин
Зочин

жинхэнэ төрийн эргэлт хийж засаг парламент эрх баригч нам 3- г гартаа хийчихээд Булгантуяа төр эрхийг хууль бусаар авахыг завдлаа гэж ард түмнээ тэнэгт багтаасан хүн бол шинэ хаан шүү дээ содбаатар яг улаан хулгайч найз шигээ ажиллаж бн

Зочин
Зочин

Аймшигтай

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ӨӨРСНӨӨ ЯАХ ГЭЖ ДОЛООН ЖИЛЭЭР СУУЛАГСАН ЮМ .ЗАВСАРГҮЙ ДОЛООН ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙВЭЛ ДОЛООН БУУДАЛЫН ДОЛГОР ЧАВГАНЦ Ч ХААНД САНААРХАНА. БУЦААГААД 4 ЖИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин

27-28 оны сонгуулиар МАН ум ма ни гэдэг мааниа уншуулаад далд орцгооно! Псдакууд ард түмнийг их басамжлан доромжилж байгаам!

Jinhene nuursnii hulgaich
Jinhene nuursnii hulgaich

Nuursnii hulgaichaa khaand zalaad archaagui ard tumen! Buh zam rome orno gedeg shig buh khulgai Khurelsukh deer ochino

Зочин
Зочин

заа энэ хүүхэн цагдаа шорон шалган болох вий дээ тэгэх юм бол Монголд ардчилл устлаа гэсэн үг болно харцгаая

зүч
зүч

нипалын үнэр ханхлаад эхлэж байна шүү...

Туулай
Туулай

Яадаг юм. Хох ь. Бүү атаарх

Иргэн
Иргэн

За чи битгий донгос. Наад ХААНЫ чинь эсрэг тэмцсэн Амарбаясгаланг та нар Занданшатараас авсан мөнгөөр үхтэл нь харлуулаа биз дээ. Одоо Хаан-тай боллоо гэх шиг. Эхлээд ЗӨВ ЗҮЙЛИЙН ТЭМЦЭЖ СУР. ҮЗЭЛ САНАА ИТГЭЛТЭЙ ҮНЭМШИЛТЭЙ БАЙ. Мөнгөнд худалдагдсан чам мэтээс юу ч гарахгүй!!!

Холбоотой мэдээ

Back to top button