Улс төрийн мэдээ

УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ сайд нар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас ирүүлсэн зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 22.1.3-т УИХ-ын дарга энэ хуулийн 22.1.1 болон 22.1.2-заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн нам эвслийн бүлэгтэй зөвшилцөж, байнгын хорооны бүрэлдэхүүний саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах гэж заасны дагуу зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Н.Учрал уншиж танилцуулан, үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Үүнд,

"УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон даргаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Дамдинням, З.Мэндсайхан нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны, Х.Ганхуягийг Өргөдлийн болон Төсвийн байнгын хорооны, М.Бадамсүрэнг, О.Саранчулуун нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Учрал, Б.Энхбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны, Ж.Бат-Эрдэнэ, Б.Тулга нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй. З.Мэндсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны О.Саранчулууныг Өргөдлийн байнгын хорооны, Н.Учрал, Ж.Батжаргал нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Н.Наранбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Г.Дамдлинням, Л.Мөнхбаатар, Б.Тулга нарыг Хууль зүйн байнгын хорооны, Л.Энх-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай" гэжээ.

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button