Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уншиж танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авсан юм.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулж, хомсдлоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэв.
Санал хураалтад УИХ-ын 91 гишүүнээс 44 нь дэмжиж, 53.8 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud