УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх даваа гарагт Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон  албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхана.

Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ром хотноо Монгол Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим уран бүтээлээ толилуулж,   аж ахуйн нэгжүүд хамтран бизнес форум  зохионо.

Монгол Улсаас 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ажлын, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байсан.

Хоёр улс 1970 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо, Итали Улс 2016 оны 07  дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button