УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилсон эзнийхээ "хэрэг"-ийг бүтээсэн Г.Баясгаланг Н.Учрал явуулна

УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланг бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Учир нь, бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургадугаар сард дууссан буюу хагас жил болж байгаа юм.

2019.06.05-нд УИХ-аас Цэцийн гишүүнээр томилж байлаа. Түүнийг Г.Занданшатар УИХ-ын дарга зүгээс санал болгож, УИХ-аар дэмжүүлсэн. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдоод жил ч болоогүй байхад нь ҮХЦ рүү илгээсэн байдаг. Улмаар 2024 онд ҮХЦ-ийн дарга болсон. Саях Их суудлын хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газрыг авч үлдсэн гэж хэлж болно. Томилсон эзэндээ тус хүргэсэн гэж улс төрийн хүрээнд ч яригдсан.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан түүний оронд хүнээ санал болгох ёстой байсан ч амжаагүй. Өдгөө УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн гишүүнд хүнээ нэр дэвшүүлнэ.

Тэгэхээр ойрын хугацаанд ҮХЦ-ийн хоёр гишүүний суудал суларна. Цэцийн гишүүнээр хэнийг санал болгох нь улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татах асуудал болох юм. Үүний дараа ҮХЦ-ийн даргын асуудал хөндөгдөнө.

6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

  1. Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
  2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  3. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
  5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
  6. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button