НИЙГЭМНийгэм мэдээ
ЭМЯ: Төрийн болон хувийн аж ахуй нэгж, байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриаллаа

Монгол Улсын хэмжээнд томуу, томуу тест өвчний А(НЗN2) хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тархалт нэмэгдэж, бүх насны хүмүүс, ялангуяа бага насны хүүхэд зонхилон өвдөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахыг уриаллаа. Тэрчлэн төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга гаргажээ. Үүнд:
- "Томуу, томуу тест өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох" тухай Засгийн Газрын 2025 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх;
- Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг цахим хэлбэрээр ажиллуулах;
- Шинэ жилийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл урлагийн арга хэмжээг хязгаарлах;
- Амны хаалтаа зууж эрсдэлээс хамгаалах;
- Ажилтан, албан хаагчдын биеийн дархлааг дэмжиж, витамин С-ээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, халуун суу зэргийг ажлын байран дээр өгөх;
- Ажлын байрны өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэлт хийх, гар халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
- Ажилтан, албан хаагчдад томуу, томуу тест өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийх;
- Хэвлэл, мэдээллийн байгууллагууд томуу, томуу тест өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг үнэ төлбөргүй, шуурхай хүргэх арга хэмжээг дэмжиж ажиллах зэргийг уриалжээ.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.