Соёлын яам “Physical Asia" шоунд улсаа төлөөлөн оролцсон багтай хамтран ажиллана
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix" компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлж оролцсон баг тамирчид болон төслийн багийн төлөөллийг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлсэн байна.
Түүнчлэн монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн. Иймд цаашид тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Тус “Physical Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа ба Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалтыг аваад байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
стол ундрам хаха