Тендер: "Богд дэд станц" барих тоног төхөөрөмжийг ₮8.3 тэрбумаар авна

Б.Дашдаваагаар удирдуулдаг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК 8.3 тэрбум төгрөгөөр "Богд дэд станц" барихад шаардлагатай тоног төхөөрөмж авах тухай тендер зарласан байна.

Тус тендерийг өнгөрсөн баасан гарагт буюу /2025-11-28/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 22-ны өдрийг дуустал хүлээн авахаар тусгажээ. Тус тендер дөрвөн багцтай. Багц болон түүний төсөвт өртгийг тодруулбал,
- Багц № 1: Хүчний трансформатор - 3.4 тэрбум
- Багц № 2: Анхдагч хэлхээний тоноглол - 2.7 тэрбум
- Багц № 3: Тоноглолын бетон суурь - 240 сая
- Багц № 4: Реле хамгаалалт автоматикийн байгууламж - 1.9 тэрбум
Уг тендерийн нийт өртөг болох 8.3 тэрбум төгрөгийг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК өөрийн хөрөнгөөс гаргахаар тусгажээ. Дээр дурдсанчлан дөрвөн багц тендерийг уг компанийн ерөнхий инженер Б.Эрхэмзаяа баталсан байна.
Үүнээс ганцхан 240 саяын өртөгтэй Багц № 3-т байгаа тоноглолын суурийн бетон хийц эдлэлүүдийг дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой. Харин үлдсэн гурван багцад хамаарах тоноглолыг гаднаас авна гэсэн үг.
Дотоодоос авах боломжтой суурийн бетон хийцийн эдлэлд нийт 15 нэр төрлийн 58 ширхэг тоноглол багтаж байна. Дурдвал, шугамын порталын суурь, аянга зайлуулагч цамхгийн суурь, трансформаторын САС-н суурь гэх мэт хамаарч буй юм.
Тус тендерт оролцогч компанийн санхүүгийн чадавхад дараах зүйлсийг шаардсан байна. Үүнд,
- Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 тус бүр борлуулалтын орлого нь батлагдсан багц тус бүрийн төсөвт өртгийн 100 хувиас доошгүй байна. -
- 2022, 2023, 2024 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. Мөн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг ирүүлэх.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь багц тус бүрийн батлагдсан төсвийн 100%-иас багагүй байна. Мөн байгууллагын дансны үлдэгдэл (Харилцагч банкны) багц тус бүрийн батлагдсан төсвийн 100%-иас багагүй байвал нотлох баримт бичиг ирүүлэх шаадлагагүй гэжээ.
Харин Тендерийн баталгааны дүн 0.5 хувьтай тэнцэхээр буюу
- Багц №1: 17,140,000.00
- Багц №2: 13,545,286.32
- Багц №3: 1,201,932.00
- Багц №4: 9,896,781.68 төгрөг байх юм байна.
Уг тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.
Нэмэлт: "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК нь Монгол Улс дахь цахилгаан дамжуулах сүлжээг удирдаж, аюулгүй, тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой байгууллага юм. Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Дашдаваагийн хувьд 1994 оноос хойш эрчим хүчний салбарт ажиллаж буй бөгөөд,
- 2012-2016 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбарын дарга, Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
- 2016-2018 онд ДЦС-4 ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер
- 2019-2022 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер
- 2022-2023 онд Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2023.02.03-наас одоог хүртэл Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene tender gej yr ni bol zuv yum bolovch dandaa gadnaas yum avna gdg n gaigui sejigtei sanagdaj bn aa undesnii uildveruudee demjih heregtei gej bodoj bn
Манай улс дотороо хийж болдог бетон сууриа хийж өгнө гэхээр гайгүй л юм шиг харагдаж байна даа гэвч бусад тоноглолыг заавал гаднаас авна гэхээр үнэндээ эргэлзээд байна
Hudaldan avah ajil gdg n dandaa iimerhuu undur shaardlaga tavij jijig companiud oroltsoh bolomjgvi bolgoj bdag n taalamjgui bn
Энэ хүн 1994 оноос хойш ажилласан гэдэг нь туршлага сайн л юм шиг харагдаж байгаа ч гэлээ яг энэ тендер дээр ямар хяналт тавих нь ойлгомж муутай байна
Manaih shig jijig ulsad gadnaas avah geed bh shaardlaga n heleed bgaag medehgui bn undesnii uildveruudee ogt tooj uzehgui yum shig
Санхүүгийн шаардлагууд нь арай л их өндөр байна жижиг дунд компаниуд лав ийм тендерт өрсөлдөх боломжгүй учраас бараг л урьдчилж нэг компанид өгнө гэсэн шиг л харагдаж байна
Ene 8.3 terbumiin ajil yaj henii garaar oroh n ali deer shiidegdsen baih daa tender n bol zgr jurmiin dur esiin zuil yum shg l bn
Хүчний трансформатор гэхээр л том тоноглол биз дээ ийм том зүйлсээ дотооддоо хийж чаддаг бол сайхан л байна даа даанч одоохондоо боломж муутай байх
Tsuun heden tom kompaniud l oroltsoh bolomjtoi bolgoh gj zarimdaa iim undur shaardlaga tavidag shig sanagdlaa
Энэ Дашдаваа гэдэг хүн олон жил ажилласан туршлагатай гэсэн мөртлөө яагаад бүхнийг гадаад компани руу чиглүүлээд байдаг юм бол гэх бодол төрж байна
uildveruuddee sain demjleg uzuulehgui bol ene chuluun beton suuri shg yumnaas tsaashaa hogjihgui shuu dee
Манайхан тендер гэдэг нэрийг ашиглаад юу хүссэнээ хийдэг болсон юм шиг санагдаад байна яг үнэн зөв өрсөлдөөн гарах нь ховор
Ene tenderiin shaardlaga unshaad suuhad ard irged bidend uurchlult yamar negen nemer boloh yum shig medremj ogohgui bn
Tenderiin batalgaa gej terbum terbumiin unetei bagts deer hedhen say tugrug avahaar zgr l dundaas n humuus mungu oloh shahuu yum bolj bn
Ene humuusiin ajliin turshlaga bol yahav gehdee tednii gargaj baigaa shiidver ard tumend heregtei yu gedeg deer l gaigui asuudal bna shuu
Gadaadad avdag tonoglol gedeg n uursduu hiij chadahgui uchiraas l bga bh gehdee heden jil ingeed yavah yum bol doo
Minii huvid undesnii uildveruudee demjmeer bn ter 240 sayaar avah beton edlel shg yumnuudiig nemj nuursun buteegdehuun shg busad zuilsiig bas hiij bolno shd
Олон жил нэг салбарт ажилласан гэж сайн хүн болдог юм биш үр дүн, ил тод байдал нэн түрүүн
Ene tender yagaad dandaa gadnaas avna gdg shaardlagatai bga n mash sonin sanagdlaa mongold yg hiij bolohgui talent baihgui gej uu
Хөрөнгө санхүүгийн шаардлага ийм өндөр тавьбал яг 2–3 том компани л үлдэнэ дээ тэгээд тэдний нэгэнд нь аль хэдийнээ өгчихсөн ч юм билүү
Uneheer il tod baidliig hangah gej bgaa bol iluu tailbar tailan gargaj ard tumend uzegdeh shig bh heregtei dee
Gadaad tonoglol gesen n chanar sn l bdag bh gehdee manai ulsad haraad suuhad dandaa haraat bolgoj bn shuu
Төслийн суурь бетон эдлэлүүдийг дотоодоос авч болох юм байна гэхээр л хүмүүс бага зэрэг итгэл төрдөг ч үлдсэн нь бүхэлдээ гадна хамааралтай байхаар сэтгэл дундуур болдог
Ene shalguur n bol arai nariin shg bn jijig humuus oroltsohgue bol uls ornii ediin zasagt dundaas tom companiud l ashig ologd bn