УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Бүлгүүд тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг.

Энэ дагуу өнөөдөр МАН, АН-ын бүлэг 10.00 цагт хуралдахаар тов гаргажээ.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаар тус бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж шийдвэрээ гаргасан гэдэг шалтгаанаар. Харин Ардчилсан намын бүлэг төрийн албанд хууль бусаар хүний эрх зөрчин хийгдэж буй томилгоонуудыг хэлэлцсэн аж.

Мөн гурван өжлын хэсэг хуралдаж, нэг хэлэлцүүлэг болох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН-ындотоод ардчилал илэрхий хумигдаж бна, ямар ч асуудал Хүүкийн дохио зангаагаар л шийдэгддэг болоод бнаа !!

Холбоотой мэдээ

Back to top button