УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханыг ЕС дэргэдээ татсан тул Э.Энхбатыг оронд нь томилно

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын албанд ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Гэхдээ ямар алба хаших гэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа юм.

Харин түүний оронд тус аймгийн Засаг даргаар Эрдэнээгийн Энхбатыг ажиллуулахыг 35 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь уламжлсан байна.

Эрдэнээгийн Энхбатын хувьд,

  • Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагчаар,
  • Орхон их сургуулийг Хууль эрх зүйн магистраар,
  • Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
  • 2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор
  • 2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан
  • 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч
  • 2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар
  • 2016-2020 онд Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан 2020 оноос Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж буй аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Uneng n helchihey yaadiin
Uneng n helchihey yaadiin

Zandan dargiin ergen toirniihon neg iim bolovsrolgui, dargadaa tal zassan, chadvargui garuud baih ymaa. dargiigaa horlonuu gehees ym hij buteeh humuus yavchig bish. Manai aimagt buh shatnii songuulid unaad huceer zasag bolson hunee hajuudaa avchirch bga bol ylagdahiin l tsondon doo

Зочин
Зочин

Тендэрчин Мөнхсайхан Зандангаа доош нь татнуу гэхээс дээшээ гаргаж байсан удаа байхгүй шүү. Мэдлэг, боловсрол түй ч байхгүй. Аймгийг яаж самарлаа. 24 онд Баянхонгор хамгийн муу ажилласан. Арайчигдээ нутгийн түшээ минь ийм хүмүүсээсээ салах байтал авчирч наагаад байдаг бүтэхгүй ээ

Зочин
Зочин

МӨНХСАЙХАНГ УХВАЛ ДАЛАЙ ДАЛАЙ ... ҮСЭГ БИЧИГ Ч ТАЙЛАГДААГҮЙ НӨХӨР ШҮҮ ДЭЭ.

Nanzad
Nanzad

Zandand bag , lag humuus baidaggui ym shivdee. zuvluhuudiig n l har, ene huduunii boriig l har . yana daa

Зочин
Зочин

ЗА ТА НАР ТЭГЖ ЯРИВАЛ МАНАЙ БИДОН ГАНБАТЫГ ЗАСАГ НОЁНООРОО АВ ТЭГВЭЛ БАЯНХОНГОРЧУУЛ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ЖАРГИЙШТ

Холбоотой мэдээ

Back to top button