НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн "ДЦС"-ууд жилд 29 сая гаруй тонн түүхий нүүрс түлж байна

Нийслэлд таван "ДЦС" байдгаас нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг байна. Тодруулбал, нийслэлд нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага жилд 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг юм.

Түүнчлэн 4200 кВт-аас дээш хүчин чадал бүхий зуухтай ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Багануур, Налайхын ДЦС-ууд нь нийт 41 зуухтай бөгөөд жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг аж. Зөвхөн энэ 6 станцын түүхий нүүрсний хэрэглээ нь 170 мянган гэр хорооллын өрхийн шахмал түлшний хэрэглээнээс даруй 10 дахин их байгаа юм. Харин Улаанбаатар хотын хэмжээн дэх нийт уурын болон усан халаалтын зуухуудад жил бүр 6.3 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг байна.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 100-4200 кВт хүчин чадал бүхий зуухтай өрхийн эрүүл мэндийн төв, хорооны байруудыг ирэх онд хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх үүрэг өгсөн. Мөн сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх, дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудыг усан болон цахилгаан шүүлтүүртэй болгох зэргээр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллахыг холбогдох яамдад уриалж, санал хүсэлтээ хүргүүлнэ хэмээсэн. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд голлон нөлөөлж байгаа гурван хүчин зүйл байдаг. Гэр хорооллын утаа, тээврийн хэрэгслийн утаа, уурын халаалтын зуухнаас гарч буй утаа агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж байна" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button