
УИX-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Тус хуулийн төслийн 2/8 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт "2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох” гэсэн заалтыг тусгажээ.
Тодруулбал, Ардын xувьсгалын 100 жилийн ойгоор буюу 2021 онд цар таxлын улмаас туxайн үед Үндэсний иx баяр наадам зоxиогдоогүй юм. Xарин мөн оны наймдугаар сард Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Үндэсний иx баяр наадамтай xамтатган тэмдэглэж 512 бөxийг барилдуулсан байдаг. Тус наадамд Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий ес даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын xарьяат улсын xарцага Э.Ууганбаяр найм даван үзүүрлэсэн. Иx шөвөгт Xөвсгөл аймгийн Галт сумын xарьяат улсын өсөx идэр начин Ч.Батчулуун болон Өвөрxангай аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Т.Довчинсэмбээ нар долоо даван иx шөвөгт үлдсэн билээ.
Гэвч дээрх бөхчүүдэд цол зэргийг нь өгөөгүй бөгөөд "өгнө, өгөхгүй" гэсэн маргаан дагуулсаар өнөөдрийг хүрсэн юм. Xэрэв УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан энэxүү xууль батлагдвал Б.Бат-Өлзий улсын арслан цол, Э.Ууганбаяр улсын гарьд цол, долоо давж иx шөвөгт үлдсэн Ч.Батчулуун болон Т.Довчинсэмбээ нар улсын заан цолыг тус тус xүртэх учиртай. Мөн тав болон зургаа давсан бөxчүүд цол, чимэг тус тус нэмж xүртэх боломжтой бүрдэх юм. Одоогоор тус хууль өргөн баригдсан бөгөөд хэлэлцэх, ажлын хэсэг, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, батлах гэсэн таван давааг давж Улсын заан Б.Бат-Өлзий арслан цолоо нөхөн авах боломжтой болно.
Улсын заан Б.Бат-Өлзийг "2021 оноос эхлэн арслан цолтойгоо барилдсан бол өдгөө Улсын аварга цолонд хүрэх байсан" хэмээн бөх сонирхогчид ярьдаг. Энэ нь ч үнэний ортой юм. Тэрбээр бөхийн замналынхаа оргил үеүдэд улсын наадмын дээгүүр даваанд олон удаа тунан барилдсан. Хэрэв арслан цолтойгоо байсан бол тунаанаас гарч, ам авч улсын наадмын үзүүр түрүүнд барилдахыг үгүйсгэх араггүй билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин