Нийгэм мэдээ

Өнгөрсөн жилийн өдийд агаарын чанарын үзүүлэлт PM2.5, PM10 тоосонцор өндөр байжээ

Хавар, зун, намар салхи ихтэй учраас цахилгаан станц, автомашины утаа багасаж харагддаг байна Улаанбаатар хотод 24 цагийн турш агаарын чанарыг хянадаг суурин харуул 19 байдаг. Эдгээр автомат харуулууд агаар дахь PM10 болон PM2.5 тоосонцор, азотын исэл, хүхрийн хий, угаарын хий зэрэг агаар бохирдуулагч бодисуудыг хэмждэг.

Жишээлбэл, суурин харуулуудын мэдээллээр 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дундаж агаарын чанарын үзүүлэлттэй 24 цагаар харьцуулахад, нарийн ширхэгт PM2.5 тоосонцор 46.2 хувиар бага, PM10 тоосонцор 29.5, NO2 азотын исэл 22.9, SO2 хүхрийн хий 71.8, CO угаарын хий 41.9 хувиар бага гарчээ.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Одоо түлж буй хагас коксон түлш нь агаарын чанарыг сайжруулахгүй байна. Цахилгаан станц, автомашинаас утаа гардаг нь агаарын чанарт нөлөөлж байна гэсэн. Гэхдээ цахилгаан станц, автомашин зун ч явдаг, зун ийм утаа байдаггүй” гэж сошиалд бичжээ.

Энэ талаар цаг уурчаас тодруулахад “Өвлийн улиралд салхи тогтуун байдаг. Ихэнх өдрүүдэд дунджаар 0–2 м/с салхитай. Шөнөдөө бараг салхигүй. Мөн утаа тогтоодог “инверс” үзэгдлийн давтамж ихэсдэг. Инверс нь газрын гадарга хүйтэн, салхи багатай үед үүсдэг бөгөөд газрын гадарга хөрж, дээшлэх тусам агаарын температур нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр өвөл илүү утаа тогтдог” гэдгийг хэллээ. Бусад улиралд салхины дундаж хурд 3-6 м/с, хаврын улиралд 5-8 м/с хүрч салхилдаг учраас цахилгаан станц, автомашины утаа багасаж харагддаг аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button