УИХ-ын гишүүн, сайдынх нь суудал өнцөгдөж, сугарч одохдоо тулсан ч тэсэж үлдэгсэд
Хэрэг, зэм үйлдсэн гэж чичлэгдэж, хуулийн байгууллагад шалгагдаж, бүрэн эрх нь хөндөгдөж буй гишүүд цөөнгүй. Мөн Засгийн газартаа багтахгүйд хүрч, явах хоногоо дуудуулж буй сайд нар ч бий. Тэднийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийх нь суудлаас хөөх тухай хэдэнтээ дуулдсан ч тэсэж үлдсээр яваа. Тэгвэл хэн ямар үндэслэлээр суудлаасаа өгөх дээрээ хүрэв, хууль дүрэмдээ хэрхэн заасан байдгийг харцгаая.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэх шалтгаантайгаар өөрөө өргөдлөө өгөөгүй бол хоёр хүчин зүйл л УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж чадна.
- ҮХЦ-ээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй хэмээн тогтоол гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн
- Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол.
Үндсэндээ УИХ-ын гишүүнийг явуулахыг хууль л шийднэ. Харин Засгийн газрын гишүүнийг ҮХЦ-ийн тогтоолоос гадна Ерөнхий сайд мэднэ. Тэр өөрийн танхимдаа хэнийг суулгахаа шийддэг бүрэн эрхтэй билээ.
Тэгвэл явах зам нь хэдийн засагдаж, хэлэгдсэн сайд, гишүүдээ энд дурдъя.
1.Төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар шүүх яллагдагчаар татах саналыг хүлээн авахаас татгалзаж, хилийн хориг тавьсан билээ. Түүний гишүүний бүрэн эрхийг энэ хаврын чуулганаар хөндөгдөх талаар ч дурдагдаад буй юм.
Хуулийн заалт: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах буюу Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хэргийг АТГ илрүүлсэн гэх сургаар гишүүнийг шалгахгүй байх хууль өргөн барьсан С.Ганбаатар
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.
Түүнд яллах дүгнэлтийг хүлээлгэж өгөхөөр удаа дараа хуулийн байгууллагаас дуудаж, гэрт нь очсон ч аваагүй. Ордонд гардуулан өгөх гэтэл гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байна хэмээн тэр хавиар сүр дуулиан болоод өнгөрч байв. Үүнээс гадна УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байх хугацаанд хуулийн байгууллага шалгадаггүй байх хуулийн төсөл Их хуралд өргөн барьсан удаатай нэгэн. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хөрөнгөө нуусан байж болзошгүйгээр АТГ шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн тухай мэдээлсэн.
Хуулийн заалт: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан ч "санаатай үйлдэл" хэмээн мэлзэж суудлаа хадгалагч Э.Болормаа
УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүйд буруутгагдаж буй Э.Болормаа.
Түүнийг гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүрүүлээд буй. Үүнд тэрбээр "Санаатай үйлдэл. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан" хэмээн мэдээлэл өгч байсан билээ.
4.Шүүх гэмтэйг нь тогтоогоод ялласан ч тогтоолоо аваагүй, гишүүн болоод хэрэг үйлдээгүй хэмээн өөрийгөө хаацайлсан Дав.Цогтбаатар
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Б.Чойжилсүрэн
Б.Чойжилсүрэнгийн хувьд 16 жил төр түшилцэж, том яамдын сайдаар ажиллав. Энэ хугацаандаа бетонон ширэнгийн бизнесээ таслаагүй, харин ч идэвхийлэн хийсэн гэж хэлж болно. Учир нь ЭХ-ний сайдаар ажиллаж буй 3.6 жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн ашигтай байршилд зургаан хотхон ашиглалтад оруулж, дэд бүтэц, эрчим хүчээр саадгүй хангаж чадав. Өдгөө түүнийг тойрсон Эрчим хүчний салбарынхан ээлж дараалан АТГ-ын хаалга татаж, томоохон төслүүдээс мөнгө халаасалсан байж болзошгүйгээр шалгагдаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд ДЦС-3 дээр дэлбэрэлт гарахад ажлаа авч үлдэх эсэхээ шийдэх 100 хоногийн хугацаа өгч байсан. ДЦС-3 аа зас л гэж тэр шүү дээ. Гэтэл одоогоор хэвийн болоогүй ачааллыг нь үүрч явсан ДЦС-4 дээр нь гэмтэл гарсан хор уршгийг цахилгаан таслах хуваариар аргацааж байна. Үүнтэй холбоотойгоор Г.Занданшатар түүнд 30 хоногийн хугацаа өгөв. Харин Б.Чойжилсүрэн энэ хугацаанд яав ч эрчим хүч өндийхгүй гэдгээ хэлж, ажлаа өгвөл өгье гэдэг байр сууриа илэрхийлчихсэн яваа.
Т.Доржханд
УИХ-ын гишүүн Ө.Шижир хариуцлага алдсан сайд нар буюу Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг сайдаас нь буулгах саналыг Г.Занданшатарт хүргүүлсэн. Ө.Шижирийг Г.Занданшатарын талын хүн гэж ярьдаг тул Т.Доржхандыг суудлаас нь буулгах хүсэл Ерөнхий сайдынх байж мэднэ.
Т.Доржхандын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болох үеэр албан ёсоор дэмжиж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргасан. Өмнөх парламентын үед ХҮН үндсэндээ МАН-ын утсан хүүхэлдэй байж, Д.Амарбаясгалангийн хүслээр ажилладаг бүтэц байв. Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жил засаглах хугацаанд ХҮН нам санхүү, системийн хувьд бэхжиж, Т.Доржхандад илүү эрх мэдэл төвлөрөх хаалга нээгдсэн байдаг. Хоёр Засгийн газар дамнан сайд хийж яваа тэрбээр эрчим хүчний асуудлаар Б.Чойжилсүрэнтэй нэг албан бланкад бичигдэж, хөөгдөх сайд нарын эгнээнд бичигдэж байна.
Б.Дэлгэрсайхан
Б.Дэлгэрсайханы хувьд МАН-ын хуваагдал дээр наймаачин хүний аль ч талд өнгө тал алддаггүй дадлаар ажилласан. Тэр 2024 оны сонгуульд намдаа асар сайн хандив өгсөн агуулгаараа Төрийн тэргүүнтэй тохирч, сайдын суудлаа хадгалан үлдсэн. Харин Г.Занданшатарын хүсэмжит дүр мөн үү гэвэл үгүй.
Төмөр замын асуудалд өөрийнхөө хувийн эрх ашгийг эхэнд тавьсаар ирсэн Б.Дэлгэрсайханы ааш авир, залийг Г.Занданшатар өөрөө ч дийлэхээ байсан. Эргэн сануулахад, Б.Дэлгэрсайхан МАН-ын Бага хурлаар Д.Амарбаясгаланд Дорноговь тэргүүтэй төлөөлөгчдөө хайрцаглаж өгсөн. Харин УИХ-аар санал хураах үед Г.Занданшатарыг хамгаалсан нэгэн. Угаас Л.Оюун-Эрдэнийн танхимд сайд болсон тэрбээр хоёр талд жороолсон гэгдэж өдгөө суудлаа өгөх сайд нарын жагсаалтад багтаад буй билээ.
П.Наранбаяр
Засгаас явах сайд нар ХҮН намыг хөтлөөд гарна. ХҮН нам УИХ-д найман суудалтай. Хамтарсан ЗГ-т багтсан тэд хоёр сайдтай. Гэтэл өдгөө хоёул хөөгдөх эгнээнд бичигдээд байна.
Даваа гарагт УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Түүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан гэж тодотгосон юм. Мөн түүнд холбогдох ойрын асуудал бол багш нарын цалингийн нэмэгдлийн асуудал буй. Угтаа багш нар жагсаж, тэмцэж, хэдэнтээ албан бичгээ хүргүүлж, ажил хаясны эцэст цалингаа нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан. Гэсэн ч энэ он гарснаар авсан цалин нь урьдынхаасаа ялгаагүй байгааг шүүмжилж, өдгөө ҮЭХ нь Г.Занданшатараас хариу хүлээж буй.
Эргэн сануулахад Боловсролын сайд П.Наранбаяр нь тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдэж байлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ Цогтбаатар бол хуулиараа УИХ гишүүн биш болсон. дээд шүүхийн шийдвэр нь эцсийн биш бол монголд хууль байгаад яах юм
Өнөөдөр Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Доржханд Наранбаяр нарыг засгаас зайлуулах тогтоол гарахгүй бол Занданшатарын хувь заяа хөөрхий болно байх...
ХӨШӨӨ ТИЙШ ОЧИХ АРДЫН ЗАМ БАЛРАХГҮЙ ГЭДЭГ ШИГ ЭНЭ НЭРС ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ Л БАЙХ.
Bi ene humuusiig songosondoo odoo haramsaj suuna ard tumnii amidral deerdene gedeg hudlaa l bolson yum shig tsalin usuhgui une nemegdeed bid l hohirood uldej baina shuu
Ene medee unshaad uneheer gutarch baina ed nar neg n negnees iluu bish buh yumaa bodood ard irgedee martsan yum shig baahan herguud sonsood baigaad hen itgeh yum be gej bodogdood baina shuu
Ene bugdiig haraad baihaar huuli shudarga uilchildeg yum uu esvel mungutei hund l zoriulagdasan yum uu gej asuuhaar sanagdaad baina
Bi neg ikh yum shaardahgui zugeer ajlaa hiigeed irgedeedee bodit heregtei yum hiigeesei gej l husdeg bolloo
Ene hamaagui yarij bichij baigaa humuus ch bas unen barimt deer undeeselj baigaasai hudlaa tsuurah heregtei bish
Songuuli bolgonoos hoish bid itgeed l sanalaa ogood l baidag tegeed daraa ni iim medeenuud unshaad suuh yum daa
Yagaad dandaa ijil hunuud hergt holbogdoj baidag yum be shine tsaraitai shudarga hun garj irne gej itgej baisan chin bas l ijil bolood duusdag ni haramsaltai
Humuus ni odoo itgel aldaad facebook deer l uurlaj bichne uur yum hiih arga alga bolood baina
Minii bodloor ene asuudliig neg mushgij shiidehgui bol daraagiin uyed bas l ijil zuil davtagdana
Bidnii huuhed zaluu ue iim niigemd amidrah gej baigaa gedgiig bodhoor uneheer aymaar sanagdaj baina
Ene udaa neg saihan tseverlegee hiij shudarga shuuhiig husej baina hudlaa amlaltaar zalhaaj duuslaa
Ard irged ni mash ih daramtand amidarch baina tegeed deer n iim medee unshaad bur ch stress nemegdene
Bi ene huniig omno demjij baisan odoo bodohod anduursan yum shig sanagdaad uurtuu ch bas uurlaj baina
Uls turiin humuus iim baihad bid ajil hiij tatvar tuluh yamar utgatai yum be gej asuuhaar bolloo
Zarim ni bur ooroo bolohgui bol busdiigaa chireed unagah geed baigaa yum shig haragdaad baina
Shudarga yos gej yum baidag bol ene humuust neg ch gesen hariutslaga tootsoh l yostoi
Bi neg tald ni ene bugdiig hudlaa tsuurhaad baigaasai gej husej baina nuguu tald ni unen baih geed baigaag medrehleer hund bolood baina
Yagaad zaaval shuuhiin shiidver gartal huleeh estoi yum be uul ni yos zui gej baidag baih yostoi
dalchgar damdinnaymiig ch yawuulah heregtei
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
ЭНЭ ЗУРГАН ДЭЭРХ ЛЛРУУД Ч БҮГД УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХААР НӨХДҮҮД БАЙНА ДАА