УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хугацаанаасаа 13 хоногийн өмнө суллагдсан Д.Тогтохсүрэн, түүнийг шалгаж буй үндэслэл

"Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон. Гэтэл сар шинийн өмнө буюу хугацаанаасаа 13 хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаантай хэмээн суллагдав.


Д.Тогтохсүрэн бол МАН-ын "ялсан" талын төлөөлөл. МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хоёр ч удаа парламентад гишүүнээр сууж, 2024 оны сонгуулиар бүдэрсэн. Гэсэн ч "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудалд томилогдож очсон юм.

Түүнийг гэртээ ₮100 саяын хахууль авч байхад АТГ үйлдэл дээр нь барьсан тухай бид өмнө нь нийтэлж байсан. ЭНД дарж унших боломжтой.

Хэнээс, ямар учиртай мөнгө бэлнээр авсан тухай тодруулбал, "Гала" хамтлагийн дуучин, Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас авсан гэх мэдээлэл бий.

Г.Болорцэцэг бол Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн эгчийнх нь хүүхэд.

Тус мөнгөний эх үүсвэр, серийн дугаар зэрэгт АТГ-ынхан шалгалт хийж, холбогдох хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэн Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026.01.26/-ны өдөр ийн гардсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Гэтэл хугацаанаасаа 13 хоногийн өмнө буюу /2026-02-16/-ны өдөр суллагджээ.

Ингэхдээ "хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээн тус шүүх хурлын шүүгчээр ажилласан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун тоймдоо дурджээ.

Д.Тогтохсүрэнгийн хувьд анх удаа АТГ-ын хаалгыг татаагүй

2023 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд иргэдтэй уулзалт хийж, уулзалтад нь ирсэн хүмүүст дугтуйтай мөнгө тараасан. Түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Бичлэг нь байсан болохоор яаж ч чадаагүй гэхэд болно.

Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Монгол ёсоор ахмадуудад 20.000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын засаг дарга намайг дагуулж яваад “Өндөр настай хүн нь энэ байна” гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн 5 ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээсэн.

Мөн 2020 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарын Австралид хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцохдоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглосон байдаг.

Үүнийгээ Д.Тогтохсүрэн “Бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр  ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон” гэж тайлбарлаад өнгөрч байв.

Д.Тогтохсүрэн 800 саяын байр, 150 саяын зээлтэй

Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг нь харахад,

  • Өөрийн орлого: 160 сая
  • Гэр бүлийн орлого: 38 сая
  • Нийтийн орон сууц нэг: 800 сая
  • Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25: 15 сая
  • Үнэт эдлэл: 10 сая
  • Хадгаламж: 6.8 сая
  • Зээл: 150 сая төгрөг байгаа юм.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэмгүй, номхон, ажил хэрэгч царайлсан хулгайч байж

Зочин
Зочин

Ийм том хэрэгт холбогдсон хүн эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө суллагддаг нь жирийн иргэдэд бол боломжгүй зүйл мэт санагдаад шударга ёс хаана байна гэж бодогдож байна

Зочин
Зочин

Ene bol darga nart huuli ooroor uilchildeg gedgiin tod jishee shig haragdaj baina jiriin hun bol ingej garah bolomj bhgui shuu

Зочин
Зочин

АТГ үйлдэл дээр нь барьсан гэж байхад дараа нь суллагдаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна хэрэг нь үнэхээр шийдэгдтэл хорих ёстой биш юм уу

Зочин
Зочин

Barimt notolgoo baigaa geed baisan odoo tegeed yasan be gej asuumaар sanagdaj baina

Зочин
Зочин

Өмнө нь мөнгө тараасан бичлэг гарч байсан хүн дахиад ийм хэрэгт холбогдож байхад улс төрийн нөлөө байна уу гэж хардахаас өөр аргагүй

Зочин
Зочин

Bi huvidaa iim medee unshih burtee itgel buurah yum shig bolдог

Зочин
Зочин

Казино орсон асуудлыг хүртэл танилцах гэж орсон гэж тайлбарлаад өнгөрсөн нь одоо бодоход инээдтэй сонсогдож байна

Зочин
Зочин

Huuliin baiguullaguud uneheer bie daasan baidlaar ajilladag bol iim asuudal deer iluu tod haragdah baisan

Зочин
Зочин

800 саяын байртай хэрнээ хадгаламж нь 6 сая гэдэг сонин тоо байна хаанаас юугаараа амьдардаг юм бол гэж бодогдож байна

Зочин
Зочин

Orlogo ni harahaar tiim ih bish baihad iim hurungu yaj bii bolson be gej hun bolgon asuuh bh

Зочин
Зочин

Эрүүл мэндийн шалтгаан гэдэг нь манайд хамгийн их ашиглагддаг гарц болчихлоо энгийн хүнд бол олддоггүй шалтаг

Зочин
Зочин

Намын ялсан талын хүн гэдэг тодотгол их зүйл хэлээд байх шиг улс төрөөс хамааралтай шийдвэр үү

Зочин
Зочин

Iim hereg deer shiitgel ni todorhoi bolohgui udah tusam humuusiin buhimdal nemegdene

Зочин
Зочин

Тендер төсөлтэй холбоотой хэрэг гэдэг бол маш том асуудал баймаар юм хариуцлага нь чангарах ёстой

Зочин
Зочин

Bi huuli bugded adilhan uilchildeg bolson tsagt l uls hugjinu gej boddog

Зочин
Зочин

Хязгаарлалт тогтоогоод сулласан ч үнэндээ чөлөөтэй л байгаа мэт санагдаж байна

Зочин
Зочин

Iim shiidver gargasan humuus hariutslaga huleeh uu esvel ingeed unguruh uu

Зочин
Зочин

Өмнө нь АТГ дуудагдаж байсан түүхтэй хүн дахин том албан тушаалд очсон нь өөрөө асуудал

Зочин
Зочин

Bi ene hunii hergiig duustal ni il tod yavuulj olon niited medeeleh heregtei gej bodoj baina

Зочин
Зочин

Ахмадуудад мөнгө өгсөн гэдгээ хүндэтгэл гэж тайлбарласан нь сонгуулийн өмнөх мөнгө тараалттай ялгагдахгүй санагдсан

Зочин
Зочин

СЭТГҮҮЛЧЭЭ ХУУЧИН ХУУЛИЙН ЗААЛТ БАЙНА ШИНЭЧИЛСЭН ЗААЛТААР 12 ЖИЛИЙН ЯЛТАЙ ШҮҮ, 2 ЗААЛТ НЬ НИЙЛЭЭД 30 ЖИЛИЙН ЯЛТАЙ ХҮНД ХЭРЭГ, УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ДАРГА ХАХУУЛЬ АВСАН ГЭСЭН ХҮНДРҮҮЛСЭН ЗААЛТЫГ НЬ ХАРААРАЙ!
5 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ЯЛТАЙ ГЭЖ ЗОРИУД ЗӨӨЛРҮҮЛЭЭД БАЙНУУ?

Иргэн
Иргэн

Ийм хүмүүс Монголд олон байгаа.

ЗОЧИН
ЗОЧИН

Аймгийнхаа төв АРВАЙХЭЭРТ 10 ГАРУЙ ДАВХАР ОРОН СУУЦ БАРИАД ДУУСЧ БАЙГАА ГЭСЭН ХУЛГАЙН МӨНГӨӨР Л БАЙХ ДАА

ЗОЧИН
ЗОЧИН

Eр нь сүүлийн 30 -аад жилд даргын алба хашсан хүмүүс бүгд л хулгай хийсэн.Энэ хүн их олон жил даргын ажил хийсэн тэгэхээр их л хулгай хийсэн , тэр нь ч ил тод харагдаад л байгаа даан ч монголчууд чадаж байгаа юм чинь яахав дээ гэдэг сэтгэхүйтэй болсым даа

Зочин
Зочин

Bi jiriin hunii huvid tatvaraa tulj baigaa mongo iim humuusiin idej uuh heregt zartsuulagdaad baigaa yum shig sanagddag

Холбоотой мэдээ

Back to top button