Улс төрийн мэдээ

Ч.Лодойсамбууг АН-ын дэд даргад томилох санал оруулсан ч дүрмээр хасагджээ

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр үргэлжилж буй билээ. АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг томилохоор санал болгосон ч ҮБХ-ны гишүүн биш учир намын дүрмээр хасагдсан байна.

Тэрбээр цахим хуудаснаа "Дахиад л өөрөө хэлэхгүй бол худлаа мэдээ тараад горьгүй ээ. Намын дэд дарга болоогүй шүү. Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсан О.Цогтгэрэл даргад баярлалаа. Даан ч намын дүрмийг шинээр бичихэд үгэнд оролгүй МАН-ынх нь засгийг унагаасан маниусыгаа хашааны гадна үлдээх Х.Баттулга нарын бодлого нэвт явжээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Ардчилсан намын даргад үзэх гээд журмаар, Нийслэл, Дүүргийн намын даргад үзэх гээд дүрмээр, ҮБХ-д бодлогоор, сая намын дарга Дэд даргаараа томилох гэтэл бас л дүрмээр хасагдлаа. Гэхдээ зүгээр ээ. Залуус нь бодлогоо хэрэгжүүлэх цаг ирнэ.

Гол нь Ардчилсан нам зарчим, үзэл санаан дээрээ л нэгдмэл цул байх хэрэгтэй. Ардчилсан намын ялалт бол ард түмний ялалт, хүлээлт юм шүү. Үндэсний бодлогын хорооны хуралдаанд амжилт хүсье" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Энэ төрийн далбаа урагч танхайрагчийг шоронд хийх нь зөв. Юун дарга вэ.

Зочин
Зочин

Дүрмээ мэдэхгүй санал оруулдаг Намын дарга гэж байх уу? эсхүл нэр хэмээж мэдэн будлив уу? Цогтгэрэл ер нь яг АН-ын дарга мөн үү

kkkk
kkkk

zuw zuw ene hud gar

Зочин
Зочин

Энэ Цогтгэрэл яачаа вэ? Мордохын хазгай гэгчээр нэр дэвшүүлсэн хүн болгон нь унаад байх юм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button