Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт ирэх пүрэв гарагт болно

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас хамгийн их анхаарал татаж буй нь Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл юм. Тэгвэл парламентын дархлаанд халдах, цөөнхийг хүчгүйдүүлэх эрсдэлтэй гэж үзэж буй уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт ирэх пүрэв гарагт явагдана.
Саналт хураалт баасан гарагт явагдах байсан ч АН-ын бүлгээс завсарлага аваад буй. Тодруулбал, ҮБХ-ын хуралтай холбоотоогоор ирц хангалтгүй байгаагаас гадна хуулийн төсөлтэй танилцах хугацаа шаардлагатай гэсэн шалтгаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн асуулт, ажлын хэсгийн хариулт зэрэг явцын дэлгэрэнгүй агуулгыг https://eguur.mn/664838/ линкээс унших боломжтой.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.