НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр болох үйл явдал

Өнөөлөр болох үйл явдал

10:00 цагт: УИХ дахь намын бүлэг Төрийн ордонд хуралдана.

11:00 цагт: ЦХИХХЯ болон ЦЕГ-аас хамтран зохион байгуулж байгаа "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аяны нээлт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт болно.

11:00 цагт: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт мэдээлэл өгнө.

Үзэсгэлэн:

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Бээжин хотноо Цахилгааны инженерчлэл дэх хиймэл оюун ухааны асуудлаарх олон улсын хоёрдугаар симпозиум /ISAIEE 2026/ энэ сарын 13-ныг хүртэл болно.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Орон нутагт:

Өвөрхангай: "Зочломтгой монгол хүн" аялал жуулчлалын нэгдсэн форум Хөгжимт драмын театрт болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button