НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

11.00 цагт: Социал Демократ Монголын залуучуудын холбоо, ШУА, Монголын Залуу эрдэмтдийн Холбооноос хамтран  “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.

“Арту” урлангийн уран зургийн сургалтын насанд хүрэгчдийн ангийн суралцагчдын хамтарсан “Өнгөт гялбаа” үзэсгэлэнг “Норпэй” арт галерейд нээнэ.

Үзэсгэлэн:Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.

Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

Хилийн чанадад:

Похела Бойшах буюу Бенгалын шинэ жилийг Бангладешт тэмдэглэнэ.

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд болно.

БНХАУ-ын Жинин хотод Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн барилгын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой бизнес уулзалт болж байна.

Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно.

Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно. -Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button