УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт 10:00 цагт болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн чуулганаар шийдэх эхний асуудал нь Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт юм. Өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хуулийн төсөлтэй холбоотой үг хэлсэн. Иймд өнөөдрийн чуулган шууд санал хураалтаар эхэлнэ.
Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмлэт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт өөрчлөн батлах агуулга бүхий УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх товтой байна.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.