ӨНӨӨДӨР: БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг” үргэлжилж байна
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны үйл явдал, цаг үеийн мэдээ мэдээллийг танилцуулж байна.
09:00 цагт: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: “Эрх зүйн процесст хиймэл оюуныг ашиглахад хүний эрхийг хангах нь” эрдэм шинжилгээний хурал Хуульчдын ордонд болно.
12:00 цагт: Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн профессор, найруулагч Л.Лхаасүрэнгийн 80 жилийн ойн “Хүндэтгэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.
Үзэсгэлэн:
Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 19-ныг хүртэл гарна.
Уран бүтээлч Д. Батжаргалын “Тогос хангайгаас тэнгэр элс” үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 19-ныг хүртэл гарна.
Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
- БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг” гурав дахь жилдээ болж байна.
- Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.
- Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
- Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
- Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын ивээл дор аймгийн ахмадын нумт харвааны 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Биеийн тамир спортын ордонд болно.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.