Улс төрийн мэдээ
Хоёр орны бизнес форумд Монголын 85 компанийн төлөөлөл оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж буй билээ.
Айлчлалаар үеэр хоёр орны төрийн тэргүүний ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийх тов бий. Мөн энэ удаагийн айлчлалд дотоодын бизнесийн салбарын 85 компани багтсан бөгөөд айлчлалын үеэр болох хоёр улсын бизнес форум зохиогдоно.
2024 оны 10-р сард Казахстан Улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев манай улсад айлчлал хийх үеэр хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг илүү урагшлуулах тал дээр санал солилцож байсан юм.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
наад олон төлөөллөө хувийн зардлаар нь шүү хөө, бүтээж бгаа юмгүй баахан тэнэсэн дуракуу
айн