ЗХУТ өнгөрсөн онд камерын торгуулиас ₮46.2 тэрбумыг төвлөрүүлжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ нь 2025 онд торгуулийн орлогын төлөвлөгөө 55.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 46.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 84 хувиар биелүүлсэн талаар аудитын дүгнэлтэд дурджээ. Мөн төлбөртэй зогсоолын орлого 1.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 154.5 хувиар, тус тус биелүүлсэн байна.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцуудад замын хөдөлгөөний дүрс бичих, гэрэл дохио харах, уулзвар луу орж, гарч буй тээврийн хэрэгслийг бүртгэх, зөрчил илрүүлэх, уулзварыг бүтэн харах, орчны хяналт хийх, хөдөлгөөний нөхцөл байдлыг харах, эгнээ байрны зөрчил илрүүлэх зэрэг зориулалттай нийт 2,606 хяналтын камеруудыг шинээр суурилуулжээ. Өнгөрсөн онд замын уулзвар гарц дээрх камержуулалтын ажил ₮2.5 тэрбумаар хийгдсэн юм байна.
Түүнчлэн Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын жилийн зардлын хэмжээг нийслэлийн ИТХ-ын 2024 оны 24/33 тогтоолоор 12,991.1 сая төгрөгөөр баталсныг дахин тодотгол хийж, 2025 оны 25/132 дугаар тогтоолоор 14.7 хувиар бууруулан 11,084.6 сая төгрөгөөр баталсан байна. Гэсэн ч энэ нь өмнөх оны батлагдсан зардлаас 51.1 хувиар өсгөсөн үзүүлэлт юм байна. Харин энэ оны Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын урсгал зардал 14,360,432.8 мянган төгрөг байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол хуулиар далайлгасан боловсон дээрэм юм их хурлын гишүүд нь 24 цаг толгой нь тасралтгүй ажиллаж хулгайлья идье завшиж мөнгөтэй больёо гэж хийрхэнэ.Иргэд нь өлсөглөн ядуу өр өвчиндөө баригдаж үхэж хатацгаана парламентын гишүүдийн тоогоо ямар ч үндэслэлгүй нэмж тэдний хязгааргүй тансаглалын горийг иргэд үүрч дүүрч тамаа идэж байна.Монголын минь заяа ингэтлээ харьчихаагүй хаячихаагүй байлтай их л баялагтай гэж хуцалдана хэдхээн хулгайч хагартлаа баяжиж улны иргэд маниус нь шилний цаанаас хэлээ хорстол чихэр долооно.Эрхээ эдлэх баталгаажуулах ганцхаан боломжоо элдэв эрээн мяраан амлалт хоосон үгэнд хууртаж,гурил будаахан архи дарсаар арилжаад сонгуулийн маргаашнаас нөгөө л өлөн амьдрал үгээгүй ядуу хоосон амьдрал үргэлжилнэ.Хохь чинь дээ улны маниус нь оюуны хоосрол ёс суртахууны доголдолтой ядуу сэтгэхүйтэй болохоор хэдхээн хулгайч энэ эргүү сэтгэхүйгээр гоё наадаж байна.