НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Энх-Амгалан: Боловсролын яамны тендерийн хар жагсаалтыг зарлана

"Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" боловсролын шинэчлэлийн замын зураглалыг танилцуулах уулзалтыг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Тендерийн туулайнууд маш их болсон байна. Удахгүй боловсролын салбарын хар жагсаалтыг гаргана. Хүүхдийн эрүүл мэндэд хортой будгаар сургууль, цэцэрлэг буддаг асуудлууд байна. Эдгээрийг бүрэн цэгцэлнэ.

Барилга, хот байгуулалтын яамтай хамтарсан ажлын хэсэгт тендерүүд зарлагдаж, компаниуд шалгарч ирж байна. Үүнд хяналтаа тавина. Шаардлага хангахгүй барилгын материал, будаг, тоног төхөөрөмж, шохой зэргийг ашиглаж байгаа байгууллагуудтай хатуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлүүдийг цуцална. Энэ сардаа багтаагаад анхны хар жагсаалтаа зарлая. Олон жил тендер авч энд тэнд сургууль, цэцэрлэг аваад сэглээд явдаг ийм тендерийн туулайнууд маш их болжээ. Энэ сардаа багтаж Сангийн Яамтай хамтарч боловсролын салбарынхаа хар жагсаалтыг зарлана" гэлээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинff
Зочинff

ashgui dee eruul uhaantai bna 1 ch gesen

Зочин
Зочин

Монголд болж бүтэж байгаа юм байхгүй болжээ.

Зочин
Зочин

Үмхий монголчууд үхэр монголчууд тэнэг монголчууд түй чорт хэдэн халтар төгрөгний төлөө нялх үрсийхээ эсрэг гэмт хэрэг шүү наадах чинь.Чи үүнийг цэгцлээрэй чамайг үүнийг янзлах юм бол дараагийн ерөнхийлөгчөөр томилох тал дээр бодолцоё.Хөөш чи одоо тэр хувийн сургуульд өндөр цалинд нь баланд шунасан зөгий мэт чаацан багш нарыг буцааж ацрана гэдэг бол худ шүү наадуул чинь ирэхгүй тэндээ байр сууриа олчихсон амьдралаа төлөвлөөд явжаагаа

Зочин
Зочин

БЗСанг хулгайчгүй болго

Иргэн
Иргэн

ХАН уул дүүрэг 17-18- хороонд хэзээ ЕБС барих вэ МАН аа??? 30-40000- мянган хүн амтай хороо ганц ч сургуульгүй аа!!

Иргэн
Иргэн

Юм хмйсэн дүрд тоглоод реклам пиар нь цөмрөөд галзуурчихсан хүн

Холбоотой мэдээ

Back to top button