СпортСПОРТ

Дэлхийн аварга Б.Баасанхүү шигшээ 16-д шалгарлаа

Найман орны 454 жүдоч зодоглож буй “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээн өнөөдөр хөшгөө нээлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч сорьж буй 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний тойрогт Нидерланд улсын тамирчин Амбэр Гэрсжэстай хүч сорьж, нэмэлт цагт оноогоор яллаа.

Амбер Гэрсжэсийн тухайд, ердөө нэг сарын өмнө Душанбед финалдаж, үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Их дуулга тэмцээнд түрүүлээд байсан юм. Дэлхийн аварга Б.Баасанхүү их дуулгын шигшээ 16-д шалгарлаа. Дашрамд дурдахад, тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button