Гадаад мэдээ

Францад хэт халалтын улмаас олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлажээ

Европ тив хоёр сарын дотор хэт халалтын нөлөөнд орж, агаарын хэм фаренгейтийн 104 буюу цельсийн 40 хэмд хүрч халснаар дэлхийн хамгийн хурдан дулаарч буй бүс нутгийн нэг болж, аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Энэхүү хэт халалтын улмаас Францын олон нийтийн газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, Испани улс хөлбөмбөгийн ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдийн хэсгүүдийг хааж, Их Британи 6-р сарын түүхэн дээд температурын үзүүлэлтээ эвдэж болзошгүй нөхцөлд бэлтгэж эхэлжээ.

Даваа гарагт Ирландаас Грек хүртэлх Европын 26 улсад хэт халууны аюулын сэрэмжлүүлэг зарлаж, огцом нэмэгдсэн агаарын хэмийн улмаас баруун Европ сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн халуун зургадугаар сартай нүүр тулж байна. Дулааны хэт халалтаас үүдэлтэй энэхүү үзэгдэл нь удаан хугацаанд хадгалагддаг бөгөөд тагтай сав шиг халуун агаарын доор түгжиж, газрын гадарга руу шахдаг аж. Энэхүү хэт халалтын давлагаа Номхон далайн халуун бүсэд хүчээ авч буй эль нино уур амьсгалын үзэгдэлтэй мөн давхцаж байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button