₮7.54 их наядын төсөвтэй Л.Энх-Амгалан сайд төрөлжсөн сургуулийн тоог 20 болгох хэрэгтэй
"Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор энэ хичээлийн жилд 15–20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулна. Мөн нийслэлд 50 хотхоны бага сургуулийн зохион байгуулалтыг хийж, 26 мянган хүүхдийг хамруулна". Энэ бол өнгөрсөн долоодугаар сард Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хэлж байсан үг.
Одоогоор сайдын хэлсэн үг бүрэн ажил болоогүй явна. Гэхдээ огт биелээгүй гэсэн үг биш. Учир нь есдүгээр сарын нэгэнд Монгол улсад анх удаа төр хувийн хэвшлийн оролцоотойгоор төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь "Эрдэм Нова" болов. Тус сургууль нь Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрладаг бөгөөд энэ хичээлийн жилээс тус дүүргийн таван сургуулийн 500 гаруй ахлах ангийн сурагчид хичээллэж эхэлсэн. Ингэхдээ элсэгчэддээ уг сургуульд сурах өөрсдийн зорилгоо тодорхойлсон эсээ бичүүлж шалгаруулсан байна. Тус төрөлжсөн ахлах сургууль нь математик, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн заах аж.
-Нийслэлд тав, орон нутагт хоёр төрөлжсөн ахлах сургууль ажиллаж байна-
Төрөлжсөн ахлах сургууль нь харьяалал үл харгалзан, цаашид мэргэшихийг хүсэж буй чиглэлд нь тулгуурлан академик мэдлэг, ур чадварыг эртнээс эзэмшүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог байдаг. Анх 2025 оны тавдугаар сарын 02-нд П.Наранбаяр сайдаар ажиллаж байх үедээ төрөлжсөн сургуулийн чиглэл, үүрэг, сургалтын төлөвлөгөө зэргийг баталж байсан юм.
Ингэхдээ "ерөнхий боловсролын ердийн сургуульд нийт 16 хичээлийг заавал судлах ёстой байдаг бол төрөлжсөн ахлах сургуульд хүүхэд өөрийн сонгосон чиглэлийн хичээлийн агуулгыг 50 хүртэлх хувиар гүнзгийрүүлэн судална" хэмээн тусгасан. Түүнчлэн их сургуулийн эхний түвшинд үздэг зарим хичээлийг ахлах ангид нь судалж, их сургуульд элсэн суралцах үедээ шаардлагатай академик суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, сурагч бүр дээр 7 хоногийн сургалтын төлөвлөгөө гарч, тухайн хүүхэд мэргэжлийнхээ дагуу анхан шатны оюутны программаар хичээлээ үзэх зэрэг нь төрөлжсөн сургуулийн давуу тал.
Яам энэ хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургуультай болохыг зорьж буй. Ингэхдээ цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашигласнаар 2,810 суралцагч, сургалтын зориулалттай байр түрээсэлснээр 21,942 суралцагч буюу нийт 26,992 суралцагчийг хотхоны бага сургуулиудад хамруулахаар төлөвлөж буй аж. Харин Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг төлөвлөж 2,378 суралцагч, их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 1862 суралцагч, дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 3,200 суралцагч, нийт 15–20 төрөлжсөн ахлах сургуульд 8,100 суралцагч хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх төлөвлөгөө гаргажээ. Тэгвэл одоогоор,
- Эрдэм Нова сургууль
- Нийслэлийн ЕБС-ийн 157 дугаар сургууль
- "Монгол Тэмүүлэл" сургууль
- СУИС-ийн харьяа төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын ахлах сургууль
- Баянзүрх дүүргийн Математик-Байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургуулийг бий болгож үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Харин орон нутагт Сүхбаатар болон Баян-Өлгий аймгуудад төрөлжсөн ахлах сургууль байгуулж элсэлтээ аваад буй. Цаашид ЕБС-уудын хэт төвлөрөл, ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг үе шаттайгаар төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
Энэ нь ярихад амар ч хийхэд хэцүү ажил. Учир нь төрөлжсөн сургуулийн байр, сандал ширээ, хувьсах зардал гэх мэт санхүүгийн бэрхшээл их. Ирэх онд Л.Энх-Амгалан сайд ₮7.54 их наядыг захиран зарцуулна. Энэ нь өнгөрсөн жилээс ₮2.6 их наядаар нэмэгдсэн дүн юм. Анх салбар яам ₮8.25 их наядын төсвийн санал хүргүүлж байсан. Үүний ₮6.21 их наядыг багш нарын цалингийн нэмэгдэлд зарцуулахаар тусгасан юм. Харин үлдсэн ₮1.33 их наядыг сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтад зориулах аж.
-Төрөлжсөн болон хотхоны сургуульд нийт ₮100 тэрбумыг зарцуулна-
Төрийн өмчийн төрөлжсөн сургуулийн тухайд улсын төсөв болон Боловсролын яамнаас баталсан "Хүүхэд бүрд ногдох хувьсах зардал"-ын шинэчилсэн санхүүжилтээр бүрэн шийдэгддэг тул сурагчдаас сургалтын төлбөр авахгүй. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болсон Эрдэм Нова сургууль мөн төлбөргүй бөгөөд зөвхөн хоол, дугуйлан зэргийн зардал сурагчдаас гарах юм.
Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиудын жилийн төлбөр дунджаар 15–30 сая төгрөг байгаа. Харин төрөлжсөн сургууль нь хувийн сургуультай ижил олон улсын жишиг бүхий төрөлжсөн сургалттай учир давуу тал болох юм. Иймд бидэнд дор хаяж 20 төрөлжсөн сургууль хэрэгтэй.
Мөн томоохон орон сууцны хороолол, хотхонууд доторх хувийн сургууль, цэцэрлэгийн ашиглагдаагүй сул өрөө, танхимуудыг засаж тохижуулах, шаардлагатай байршлуудад сургалтын зориулалттай байруудыг улсын төсвийн санхүүжилтээр түрээслэн авч, хотхоны бага сургууль болгон ашиглаж байна. Тухайлбал, энэ хичээлийн жилд нийслэлийн 21 байршилд хотхоны бага сургуулиудыг нээж, 9,000 1-2 дугаар ангийн сурагч суралцаж байгаа аж.
Төрөлжсөн болон хотхоны сургуульд нийт ₮100 тэрбумыг зарцуулахаар тооцжээ. Уг санхүүжилтийг улс болон нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтад тулгуурлан гаргахаар аж. Тухайлбал, хорооллууд дахь хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн ашиглагдаагүй сул байгаа 376 танхимыг засан тохижуулж түрээслэн ашигалж байгаа юм. Хотхоны сургууль нь бага насны хүүхдийг гэрээс нь хол явуулахгүй байх, түгжрэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрөлжсөн сургууль олшрох нь зөв санаа байна, гол нь хотын төвийн хэдхэн сургуульд төвлөрөх биш орон нутагт ч чанартай хэрэгжээсэй
Surguuliin achaalal buuruulah gej baigaa ni sain hereg baina, gehdee bair suuri, bagshiin hureltseegee uridchilj sain tootsoh heregtei
Төлбөргүйгээр чанартай төрөлжсөн сургалт авах боломж нэмэгдэнэ гэдэг хүүхдүүдэд их хэрэгтэй өөрчлөлт байна
Erdem Nova shig tur huviin hevshliin hamtarlal ur duntei baival iim surguuliig olshirgoosoi
20 сургууль байгуулна гэдэг тоо сайхан сонсогдож байна, хамгийн чухал нь барилга нээсэн нэр төдий биш сургалтын чанар байх ёстой
Huuhduud mergejliin chigleleee ert songoj, tuhain chigleleer ni gunzgii surah bolomjtoi bol ih davuu tal shuu
Энгийн сургуульд бүх хичээлийг адилхан шахаж үзүүлэхээс илүү хүүхдийн сонирхсон чиглэлээр гүнзгийрүүлэх нь зөв санагддаг
Энгийн сургуульд бүх хичээлийг адилхан шахаж үзүүлэхээс илүү хүүхдийн сонирхсон чиглэлээр гүнзгийрүүлэх нь зөв санагддаг
Surgaltiin chanar, bagshiin ur chadvar, laboratoriin orchin 3-aa zereg saijruulj baij l ene ajil ur dun uguh baih
Төсөв нь 7.54 их наяд хүрч байгаа юм чинь хүүхдийн боловсролд бодитоор мэдрэгдэх хөрөнгө оруулалт хийгдээсэй
Хотын 3000-аас дээш сурагчтай сургуулиудын ачааллыг бууруулах нь яаралтай хийх ажил мөн байна
Ene bol zugeer neg surguuliin too nemekh bish, suragchdiin surah orchin, mergejliin chig barimjaag saijruulah tom oorchlolt boloh yostoi
Хувийн сургуулийн төлбөр өндөр байгаа энэ үед улсын төлбөргүй төрөлжсөн сургууль олон болох нь эцэг эхчүүдэд бодит дэмжлэг болно
Surguuliin sul bair talbaiig zuv ashiglaad hotkhonii baga surguuli bolgoj baigaa ni bas pragmatik shiidel yum
Нэг анги дүүрэн хүүхэдтэй, багш нь ачааллаа дийлэхгүй байгаа байдлыг багасгаж чадвал хамгийн том үр дүн нь тэр байх
Iim surguuliud oron nutagt olshroh heregtei, zuvhun Ulaanbaatart bolovsroliin sain bolomj tuvluurch bolohgui