Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Ганцаардал нь бие, сэтгэлийн эрүүл мэндэд нөлөөлж, өвчингүй амьдрах хугацааг зургаан жилээр богиносгодог

Ганцаардал, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байдал нь нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. ДЭМБ мэдээлснээр хүн амын ойролцоогоор 16 хувь буюу зургаан хүн тутмын нэг нь ганцаардсан мэдрэмж мэдэрдэг байна. Сүүлийн үед ганцаардал өсвөр насныхан болон залуучуудын дунд илүү түгээмэл байгаа ч бүх насны хүмүүс уг асуудалтай тулгардаг.

Нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байдал, ганцаардсан мэдрэмж нь нь эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвч нийгмийн эрүүл мэндийн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг хэмээн анхаарал хандуулдаггүй хэвээр байна.

Ийм учир ганцаардал, нийгмийн тусгаарлалтын улмаас хүний эрүүл амьдрах хугацаа хэр их хэмжээгээр буурдаг болохыг судлаачид тодорхой мэддэгүй байсан юм.

Тэгвэл АНУ-ын Тулэйн их сургуулийн Селиа Скотт Уэзерхедийн нийгмийн болон анагаах ухааны сургууль үүнийг тооцоолохоор ажилласан байна. Тус судалгаа “Nature Communications” сэтгүүлд нийтлэгджээ. Энэхүү эрдэм шинжилгээний ажил ганцаардал болон нийгмийн тусгаарлалт нь сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэггүйгээр эрүүл амьдрах хугацааг зургаан жилээр бууруулахтай холбоотой болохыг тогтоосон байна. Харин биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байсан ч статистикийн хувьд ач холбогдолтой хамаарал гарчээ. Тус судалгаа энэ сэдвээр анх удаа хийсэн ажиглалтын эрдэм шинжилгээний ажил аж.

Судалгааг ахалж явуулсан Тулэйн их сургуулийн Селиа Скотт Уэзерхедийн нийгмийн анагаах ухааны сургуулийн профессор Лу Ци хэлэхдээ “Нийгмийн тусгаарлалт, ганцаардал нь өвчингүй амьдрах хугацаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдгийг бидний судалгаа харууллаа. Үүнд бие махбодын болон сэтгэцийн эмгэг хоёул багтана” гэжээ.

Эрдэмтэд судалгаагаа явуулахдаа нийгмийн тусгаарлалт болон ганцаардлыг  ялгаж үзсэн юм. Нийгмийн тусгаарлалт гэдэг нь хүн бусадтай харилцах бодит холбоо, харилцаа бага байхыг хэлнэ. Харин ганцаардал нь хүн бусадтай хэр олон удаа харилцаж байгаагаас үл хамааран харилцааны чанарт сэтгэл хангалуун бус байхыг хэлдэг байна.

Лу Ци судалгааны талаар ярихдаа “Судалгааны үр дүн намайг гайхшируулаагүй. Өмнөх судалгаанууд нийгмийн тусгаарлалт, ганцаардал нь нас баралт, ялангуяа эрт нас барах эрсдэлтэй холбоотойг тогтоосон. Харин бидний судалгаа үүнийг нотлох нэмэлт баримт болж байна” гэжээ.

Эрдэмтэд эрдэм шинжилгээний ажлаа хийхдээ 40-69 насны 277,489 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаа эхлэх үед оролцогчдын хэн нь ч чихрийн шижин, зүрх судасны эмгэг, уушгины өвчин, сэтгэцийн доройтол, хорт хавдар, сэтгэл гутрал, сэтгэл түгших гэсэн долоон төрлийн архаг өвчнөөр өвчлөөгүй байсан юм

Судлаачид 50 насыг жишиг болгон авч, ганцаардал болон нийгмийн тусгаарлалт нь эдгээр өвчингүйгээр амьдрах боломжтой хугацаатай ямар холбоотойг тооцоолсон байна.

Ганцаардал болох нийгмийн тусгаарлалтад өртөөгүй хүмүүстэй харьцуулахад энэ хоёр асуудлыг зэрэг туулж байсан эмэгтэйчүүд бие махбодын хувьд өвчингүй амьдрах хугацаа 2.4 жилээр богино байжээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 1.7 жил байв.

Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ялгаа илүү их байжээ. Ганцаардал, нийгмийн тусгаарлалтад зэрэг өртсөн эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэггүйгээр амьдрах хугацаанаасаа ойролцоогоор 3.7 жилийг алдсан бол эрэгтэйчүүдийн хувьд энэ хугацаа 5.8 жил байсан юм.

Ли Ци судалгааны үр дүнг “Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай холбоотой. Бидний судалгаагаар эрэгтэйчүүд ганцаардлын сөрөг нөлөөнд илүү өртөмтгий болох нь харагдсан. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт насалдгийг бид мэднэ. Зарим өвчний хувьд хүйсээс шалтгаалсан давуу тал ч бий” гэсэн байна.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Gantsaardal gej zver l zaluusiin amidralyig sultsej baigaa tom emgenel, utas ukhaan ni niigemduulhee bolison

Зочин
Зочин

Энэ цаг үед хүн бүр л өөрийнхөө утсанд шигдчихсэн болохоор ганцаардал гамшиг болчихлоо шүү дээ

Зочин
Зочин

6 jileer nas bolgono gedeg chin uneheer aimaar surtei todorhoilolt bna shd, zaluusaa anhaaraach

Зочин
Зочин

Huniig er ni gantsaardal l hamgiin turuund unaj alj bgaa yum sh d, setgets buh yum unana

Зочин
Зочин

Нийгмээс тусгаарлагдаад ганцаараа амьдраад байхаар хүний тархи үхжиж эхэлдэг нь шинжлэх ухаанаар батлагдлаа

Зочин
Зочин

Нийгмээс тусгаарлагдаад ганцаараа амьдраад байхаар хүний тархи үхжиж эхэлдэг нь шинжлэх ухаанаар батлагдлаа

Зочин
Зочин

Zuvhun zaluus bish hemjiltei buh nasny humuus ene gantsardald burenthee orood yavj bna

Зочин
Зочин

Хүнтэй ярилцаж, амьд харилцаа үүсгэхээ болиод дэлгэц ширтэхээр сэтгэл гутрал өөрөө гараад ирнэ дээ

Зочин
Зочин

Erchuud gantsardal tustai ur dun ni bur undur bna gedeg chin bas l unend dald uhsen baidal

Зочин
Зочин

Улаанбаатарын энэ олон түгжрэл, стресс дунд хүмүүс бие биетэйгээ ярихаа байгаад ганцаардаж дуусаж байна

Зочин
Зочин

Hyn buhen l gertee gantsaaraa, uuruu uurtuu ezendee bolchihson ni tsagiin erhen shinj temdeg

Зочин
Зочин

Сэтгэцийн хувьд эрүүл бус болоод байгаагийн гол шалтгаан бол яалт ч үгүй энэ ганцаардал шүү дээ

Зочин
Зочин

Tsahim ertontsiin zerdal gantsardal hoer ni huniig dotroos ni idej duusgaj bna

Зочин
Зочин

Utas ukhaad suuharaa l buh yum goy bolchihdog gaj dontuulsan ni niigمیйн ганцаардлыг авчирлаа

Зочин
Зочин

Ene delkhii deer huntei uulzaj, yrij ineehch ugui bolchihson humuus hichneen ih baigaa bol

Зочин
Зочин

Хүний тархинд хамгийн хортой зүйл бол ганцаардал гэдгийг энэ судалгаа тов тодорхой харууллаа

Холбоотой мэдээ

Back to top button