НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга | Х.Амиртайн: Баавгай малчны хот руу дайрч 63 толгой мал барих үеэр тухайн айлд хүүхдүүд нь байсан

Баян-Өлгий аймгийн Бугат сумын малчин айлын малын хашаанд аравдугаар сарын 30-ны өдрийн 19.58 цагт баавгай дайрч, нийт 63 толгой мал барьсан хэрэгтэй холбогдуулан бид тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Амиртайнтай холбогдож дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр "Баавгай анх үзэгдсэн тухай дуудлагыг тухайн айлын хүүхдүүд шуурхай мэдээлсэн. Энэ үеэр гэрт нь том хүн байгаагүй юм билээ. Дуудлагын дагуу аймгийн шуурхай багийн бүрэлдэхүүнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Бугат сумын Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчны газрын алба хаагчид ажилласан. Алба хаагчдыг очиход баавгай малын хашаанд байсан бөгөөд зугтах үед нь буудаж, аюулгүй болгосон байгаа. Аз болоход хүний амь нас эрсдээгүй, хүүхдүүдэд ямар нэг муу зүйл тохиолдоогүй. Баавгайд бариулсан 63 толгой малаас 19 нь хонь, 44 нь ямаа байсан. Тухайн малчин өрх “Малчны даатгал”-д хамрагдсан байгаа тул хохирлыг шуурхай барагдуулах боломжтой" хэмээн ярилаа.

Б.МӨНХСАРНАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Манай хасагуудыг яажина шалавхан тэр малыг нь төлж өгөө эвий муусайн хүүхдүүд мэнд үлдсэн нь яамай тэр мал ч яах вэ? Гэмт хэрэгтэн баавгайг алж хороосон уу? түүнийг хороо

Холбоотой мэдээ

Back to top button