Нийгэм мэдээ

“10 саяын” бичлэг: "МТЗ" ТӨХК худал мэдээлэл хэмээн үзэж, ЦЕГ-т хандлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 10 сая төгрөгөөр нэр бүхий эмэгтэйд дэмжлэг үзүүлсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь шүүмжлэл дагуулаад байна.

Бичлэгт гарч буй албан тушаалтныг "Төмөр замын газар"-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.

Тэрбээр 2018-2025 онд Зам тээврийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бол 2025.06.03-наас Төмөр замын газарт ажиллах болжээ. Түүний хамгийн сүүлд буюу 2025 оны ХОМ:

  • Өөрийн орлого: ₮38 сая
  • Гэр бүлийн орлого: ₮64 сая
  • Нийтийн орон сууц 2, автозогсоол 2: ₮1 тэрбум
  • Тээврийн хэрэгсэл: Мотоцикл Yamaha YZF - 1, Суудлын жижиг машин Lexus ES 300 - 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 - 1 : ₮395 сая
  • Адуу-8, Адуу-2 : ₮410 сая
  • Хадгаламж: ₮125 сая
  • Авлага: ₮80 сая
  • Зээл: ₮108 сая

Тэгвэл "10 саяын" гэх эмэгтэйн бичлэгтэй холбогдуулан "Монголын төмөр зам" ТӨХК-иас няцаалт хийж, цагдаагийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд шинээр баригдсан төмөр замын дарга холбоотой гэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй бичлэг цацагдсан.

Энэхүү мэдээллийг зарим вэбсайт болон пэйж хуудсаар саяхан нээлтээ хийгээд буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замыг барьж байгуулсан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан мэтээр мушгин гуйвуулж, манай компанийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, ор үндэсгүй, худал мэдээллийг олон нийтэд цацсан байна.

"Монголын төмөр зам" ТӨХК болон түүний хамт олон Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замыг 2025–2026 оны хооронд богино хугацаанд өөрсдийн хүчээр барьж байгуулсан бөгөөд энэхүү төсөл нь нийслэлийн дагуул хотуудыг барьж байгуулах суурь нөхцөл болох тээврийн дэд бүтцийг шийдвэрлэх, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын дундуур төмөр замаар ачаа тээвэрлэх хөдөлгөөнийг хотоос гаргаж иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчныг бий болгох, зорчих аюулгүй байдлыг хангахад үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой юм.

Дээрх худал мэдээлэл нь Монголын төмөр замчдын хийсэн бүтээн байгуулалтыг илтэд үгүйсгэсэн, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, цаашлаад төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад нөлөөлөх зорилготой зохион байгуулалттай, ноцтой үйлдэл тул уг асуудлыг шалгуулж холбогдох буруутай этгээдийг олж тогтоож хариуцлага тооцуулахаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт хандаад байна.

"Монголын төмөр зам" ТӨХК нь өөрсдийн хийсэн бүтээн байгуулалт, ажилчдынхаа нэр төр, хууль ёсны эрх ашгийг үргэлж тууштай хамгаалан ажиллах болно.

Иймд мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгаж, мэргэжлийн ёс зүйг чанд сахин, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл түгээхийг Та бүхнээс хүсье" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Хүний нэр төрд халдах бол хэвийн үзэгдэл болжээ. Цэгцэлмээр

Зочин
Зочин

Төмөр зам л бол ьөмөр зам,төмөр замын дарга төмрөар хийсэн дарга биш,бөлдөгөар хийсэн дарга болой,10 саяаар хөхүүлээл мөнгө бна да төмөр замд

НАРА
НАРА

ҮНЭН БАНЗАЛ ЛАЛАР !

Зочин
Зочин

Gutamshig

Холбоотой мэдээ

Back to top button