Бодь интернэшнл ХХК: Цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт нь баримт нотолгоогүй

Бодь интернэшнл ХХК "Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нь гадаад улсаас хувийн цахим хаягаараа дамжуулан ор үндэслэлгүй, илт худал ташаа гүтгэлэг зориуд түгээн хувийн хэвшил, хувь хүмүүсийн нэр хүндэд эрээ цээргүй халдаж байгаад харамсаж байна. Түүний мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй, олон нийтийг зориуд төөрөгдүүлэх зорилготой мушгин гуйвуулсан зохиомол яриа, илт гүтгэлэг юм.
Тухайн мэдээлэлд дурдагдсан 110 сая ам.долларыг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээллийг эрс няцааж байна. Төслийн санхүүжилт нь гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажилд бүрэн зарцуулагдсан. Ийм хэмжээний хөрөнгийг төслөөс гаргах нь санхүүжилтийн ноцтой дутагдал үүсгэж, бүтээн байгуулалтын ажлыг гацааж, зогсоох хэмжээний үр дагавартай, техник болон санхүүгийн ямар ч боломжгүй зүйл юм" гэжээ.

Б.Гэгээ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.