УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

МАН-ын бүлэг: Оюутолгойн ногдол ашгийг хэрхэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нар Ажлын хэсэгт багтжээ

Оюутолгойн ногдол ашиг ₮3 их наядыг дансандаа бэлнээр авах тухай өргөдөлд 100 мянга гаруй иргэний гарын үсэг бүрдсэн учраас УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2026.11.16) УИХ дахь МАН-ын бүлгээс Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах асуудлаар Ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулахаар болсныг Бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэв.

Ажлын хэсэгт Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал тэргүүтэй гишүүд болон Оюутолгойн гэрээ, ногдол ашигтай холбоотой асуудлыг өмнө нь хамаарч хариуцан ажиллаж байсан хүмүүсийг багтаажээ.

МАН-ын бүлгийн даргын хэлж буйгаар ажлын хэсгийнхэн ногдол ашгийг дансандаа авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хэрхэх талаар тал бүрээс нь хэлэлцэн тодорхой санал, дүгнэлт боловсруулах аж. Гэхдээ нэн түрүүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд хаанаас орлого төвлөрүүлэх, юу юунд зарцуулахаа тогтсон ч хэрхэн яаж хуваарилахаа эцэслэн тодорхой болгоогүй байсан учраас цаашдын гарц шийдлийг эрэлхийлж, зөв хувилбарыг гаргах нь чухал байгааг онцолсон юм.

2027 онд Хуримтлалын санд 1.3 орчим тэрбум ам.долларын хуримтлал бий болох тооцоолол гарсан бөгөөд үр өгөөжийг нь хэрхэн нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтээр наана нь зарцуулах болбол ямар нөхцөлтэй байхыг эрх баригч намын бүлгийнхэн дотооддоо хэлэлцэн шийдэл боловсруулах бололтой.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button