Гадаад мэдээДЭЛХИЙ

Сонгуульд том ялагдал хүлээсэн Трамп тарифын бодлогоо үргэлжлүүлж, шинэ татвар танилцууллаа

Энэ сарын эхээр явагдсан АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар америкчууд эрх баригч Бүгд найрамдах намыг шийтгэн саналаа өгч, Ардчилсан нам түүхэн ялалт байгуулсан. Бүгд найрамдах нам ялагдсаны гол шалтгаан нь америкчуудын амьжиргааны өртөг өссөөр байсан явдал юм. Үүний гол шалтгаан нь Ираны дайн болон гаалийн татвар байв. Тэгвэл Трамп буулт хийлгүй тарифын бодлого дээрээ бат зогслоо.

Тодруулбал, лхагва гарагт /2026.11.25/ БНХАУ, Япон, Европын холбоо зэрэг 14 томоохон худалдааны түншийн бараанд гаалийн татвар ногдуулж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласан байна. Энэ алхам нь улс төрийн томоохон ялагдал хүлээсэн Бүгд найрамдах намын бодит байдалтай нийцэхгүй шийдвэр боллоо. Одоо Ардчилсан нам Трампын бүрэн эрхт хугацааны үлдсэн хэсэгт Конгресст олонх статустай байх юм. Ийм учир хууль тогтоох засаглал Трампыг эсэргүүцэн ажиллана. Харин гаалийн татварыг Трамп Ерөнхийлөгчийн онцгой эрх мэдэл ашиглан хэрэгжүүлэх боломжтой тул тарифын ач холбогдол нэмэгджээ. Ингэж тариф танилцуулсан нь эрх мэдлээ хэрэгжүүлэх чадвартай гэдгээ харуулах зорилготой гэж нэгэн эх сурвалж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button