УЛС ТӨР

Ч.Улаан: Ноолуурыг 100 мянгаар авна, би худал хэлээгүй

Малчдаас ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж ХХААХҮ-ийн Ч.Улаан сайд мэдэгдсэн.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас энэ онд ноолуурын түүний эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр тооцож, 5000 орчим тонн ноолуурыг үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр тооцоолж буй. Улмаар малчдыг ноолуураа ченжүүдэд зарахгүйгээр, үндэсний үйлдвэрлэгчдэдээ өгөөрэй гэж анхааруулсан.

Гэтэл ноолуураа самнасан иргэд зарж борлуулж чадахгүй, борлууллаа гэхэд хямд үнээр өгөх эрсдэл гараад байгаа юм. Эмээлт захад ноолуур 50 мянган төгрөг байгаа аж.

Харин Ч.Улаан сайд өнөөдөр хэвлэлд “Өнөөдрийн байдлаар ноолуурын бэлтгэл ажил эхлээгүй байна. Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Цаг үеэ мэдэр сайдаа. Жаахан багцаатай ярьж сур. Үйлдвэрлэгч малчин хоёрыг чирээд яахав

ялагдал
ялагдал

ямааны ноолуур намайг бүү бод ард түмнээ бод улаанухна минь

зочин
зочин

ноолуур идэж усан ориглуур өвчнөөс сэргээлэхүү

zah zeel
zah zeel

Ene udaa iuldberlegchidee demjsen zah zeeliin uneer nooluur abah bolomjiig iuldberuuded hangaj og.

Ulaan saad teem ih sanaa tabiad baigaa bol aris shiree 5000 - 10 000 bolgochih kkk.
Udaan saad usan teneg url zugiin saad youm

хаш
хаш

зүгээр хаа биржэд юм уу улсдаа өгчихье.дараа нь тэндээс аан - үүд авна биз

Бат
Бат

100.0 мянгаар авсан ноолуурын чинь хэн авах юм бэ

Пүрэвдорж
Пүрэвдорж

Одоо хаана ноолуураа өгөх вэ Ямар шийдвэр гаргасан бэ

Иргэн
Иргэн

Энэ эргүү новшын гайгаар их л юм будаа болж байна даа

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Энэ Улаан сайд хэдэн ямаатай юм байх даа.Амьдралтай юм ярь л даа. Бүгд л ард түмнээ боддог хүн болох гэж амандаа орсон тоогоо хэлэх юм. 1 кг ноолуур 100 мянган төгрөг. 1 кг мах 8000-с дээш төгрөг. Манай малчид чинь дэлхийн топ баячууд юм бн

Холбоотой мэдээ

Back to top button