3.2 тэрбумаар усан оргилуур барих гэж 15 тэрбум хөрөнгийг устгах гэж байна

Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулахыг эсэргүүцэж, ургамал судлаач эрдэмтэд болон иргэд өөрсдийн үзэл бодлыг хэвлэлийн бага хурлаар илэрхийллээ.
Тэд цэцэрлэгийн мод болон ногоон ургамлыг сүйтгэхгүйгээр автомашины зогсоолын талбайг ариун цэврийн өрөө болгон тохижуулах эхний шаардлагыг тавив.
Харин дараа нь улс орон тулгамдаад буй энэ хүнд үед хэрэгцээгүй зардал гаргахын оронд амьсгалын аппарат болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтэй буйгаа уламжлав. Үүнийхээ хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт учирлах бичгийг хүргүүлээд байна. Монголын ой, хөрс, байгаль судлаач эрдэмтдийн төлөөлөл бүхий 26 хүний гарын үсгийг үүндээ хавсаргажээ.
Ургамал судлаач, доктор, профессор Д.Бор "Талбайн урд байрлах 15 тэрбум төгрөг зарцуулж, 19 зүйлийн 9000 бут сөөг тарьсан. 80 жилийн түүхтэй. Зөөж байрлуулна гэж ярьж байна. Гэтэл 80 жил ургасан модыг өөр газар зөөж байрлуулах боломжгүй. Усан оргилуур, боловсон ариун цэврийн өрөөтэй болгохыг эсэргүүцэж байгаа юм байхгүй. Харин цаг үеэ олоогүйгээс гадна одоо байгаа мод бут сөөгийг үгүй хийх гэж байгаа тул бидний 26 эрдэмтэн учир шалтгааныг нь тайлбарлаж бичсэн хүсэлтээ Ерөнхий сайд, хотын даргад өгөхөөөр болсон. Мод гэдэг нэг зун цэцэглээд хагдардаг цэцэг биш. Багадаа 100, ихдээ 1000 жил болдог үнэт зүйл. Тиймээс учир шалтгааныг тайлбарласан учирлах бичгээ бичсэн" гэлээ.
Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Талбайн урд хэсэгт 8995 мод бий. Анх бүтээн байгуулалтын явцад 2000 орчим мод сүйднэ гэж байсан бол эсэргүүцэлтэй тулгараад 130 ширхэг модыг хөндөж үлдсэнийг нь үлдээе гэж байсан. Харин мэргэжилтнүүд усан оргилуурын дэд бүтэц баригдвал үүнээс ч их мод сүйдэх магадлалтай гэж үзэж байгаа юм. Бид зогсоолын талбайд өндөр барилга барихаар төлөвлөж, өмнөх тохижилтыг нь татвар төлөгчдийн мөнгөөр хийх гэж байна гэж хардаж байна" гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЮУН 15 ТЭРБУМ СОЛИОТОЙ ЮМ
Болиочээ. Самарсайхан улайрчээ.
Ядахдаа ургасан хэдэн мод нь үлдэг! Энэ хот чинь цэмэнтэн хат боллоо юугаар амьсгалах болж байна