У.Хүрэлсүхийн санаачлагыг УИХ дэмжиж, яаралтай горимоор хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирүсийн дэгдэлтийн үеэр авч хэрэгжүүлэх 5.1 их наяд төгрөгийн багц бүхий эдийн засгийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д оруулж, яаралтай горимоор хэлэлцэж буй. Уг хуулийн төслүүд батлагдсанаар,
1. Ажлын байраа хадгалж буй ААН-ийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган олгоно
2. 6 сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.
3. 18 хүртэлх насны хүүхдэд сард 10 мянган төгрөг нэмж олгоно.
4. Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аан-ийн ндш-ийг 0 болгоно. /төрийн өмчит их дээд сургууль, тендер авсан ААН гэж ялгаварлахгүй/
5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийн ндш-ийг 420 мянган төгрөгөөс тооцож төрөөс 6 сарын турш төлж өгнө.
6. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг ЧӨЛӨӨЛНӨ.
7. Жилийн 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ хүртэл борлуулалтын орлоготой АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ 6 САРЫН ХУГАЦААНД ОРЛОГЫН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ. /нийт ААН-ийн 96 хувь хамрагдна/
8. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг ЧӨЛӨӨЛНӨ. /800 мянган татвар төлөгч хамрагдана/
9. Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуй нэгжийг түрээсийн орлогод ноогдуулах татвараас ЧӨЛӨӨЛНӨ.
10. Иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ гаалийн албан татвар, импортын НӨАТ-аас ЧӨЛӨӨЛНӨ.
11. Аж ахуйн нэгжийн АЛДАГДЛЫГ дараагийн 4 жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна.
Эрүүл мэндийн салбарт,
Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.
COVID-19)-ийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх ЭМ, ЭМНЭЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх боломж үүсэх юм.
Г.ИТГЭЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт иргэдээ харж үзсэн, дэмжсэн шийдвэр гарна гэж гонжийн жоо юм байна доо. Маш хязгаарлагдмал, явцуу шийдвэрүүд байна. НӨАТ- ын буцаалтыг 10% болговол уул нь зүгээрсэн. Ажилтай, ажилгүй нь хамаагүй, бүгд л Монгол улсын иргэд шүү дээ.
Энэ 10 хувьд л нөлөөлнө гэдэг нь үнэн бхо Газар маажиж голоо зогоогоод байдаг олон мянган хүн яах болж байна
Хүн амын ихэнх нь ажлын байргүйгээс ажил ч хийдэггүй хувиараа юм хийх мөнгө ч үгүй байдаг шүү дээ Тэдгээр хүмүүсийг яах юм
Ажилгүйчүүд хувийн хэвшлийн тоглоом шүү дээ
Поп -шоу
Шийдвэр гаргаж чадаж байна
2 zaalatand toriin alban haagch hamaarah yum uu