Д.Совд: УИХ-ын гишүүдийн 50 хувь нь нэг тэрбумын хөрөнгөтэй

Иргэн Д.Совд төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах талаар өнөөдөр /2020.04.08/ мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Иргэн Д.Совд миний бие 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. УИХ-ын гишүүд ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон энэ хэргээс өмнө 2018 онд яамныхаа дотоод хяналтаар дээрх хүмүүсийг шалгаад АТГ-д хүргүүлсэн байдаг. Бид нарын хувьд журмынх нь дагуу шалгасан тайлангаа хүргүүлсэн. АТГ ашиг сонирхлын зөрчил байгааг гаргаж ирсэн. Миний хувьд 36 настай ямар нэгэн намд элсээгүй төрийн албаар ажилласан. Ингээд өөрийнхөө хянаж шалгасан хэргүүдийг танилцуулж байна. Мал хамгаалах, тариалан эрхлэх сан бүх шалгалтуудыг шалгаж АТГ-д өгсөн. Намайг энэ бүхнийг шалган АТГ-т өгсөн дарамт учруулан ажлаас халсан. Түүнчлэн би УИХ-ын гишүүд болон төрийн албан хаагчдын 1000 гаруй албан хаагчийн хөрөнгө орлогын мэдээлэлд анализ хийсэн. УИХ-ын гишүүдийн 50 хувь нь нэг тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй байгаа юм. Тэр дундаа 38 гишүүн нэг тэрбумаас дээш төгрөгийн үл хөдлөхтэй байгаа юм. 9.8 тэрбум төгрөгийн газрыг УИХ-ын гишүүд эзэмшиж байна. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг харахад 106 төрийн албаны дарга нар 500 гаруй сая төгрөгөөс дээш үл хөдлөхтэй байгаа юм” хэмээн ярилаа.
У.УЯН





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм шударга төрийн албан хаагчид Монголын төрд үгүйлэгдэж байна... Түүнийг хамгаалаарай !!!
яаж ч бодсон авилгаар тэрбумтай болжээ.