НИЙГЭМ
"Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-ноос эхэлнэ”
Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр "Цэцэрлэг, сургууль болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй. Хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-ноос эхэлнэ. Маргааш УИХ-аар хуулийн төсөл батлагдмагц эдгээр асуудал тодорхой болно. Түүнчлэн 0-12 насны хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Хандиваар цугласан мөнгийг ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг голомтот ажиллаж байгаа албан хаагчдын цалинг олгоход зарцуулах шийдвэрийг гаргасан” гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.