Нийгмийн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг баривчилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг энэ сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Тэрбээр 2016-2018 оны хооронд тус компанийн захирлын албыг хашиж байсан бөгөөд Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй аж.

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, АМГТГ-ын хамтарсан шалгалтын явцад Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн энэ нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний асуудал ч яригдаж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button