ХУУЛЬ

АТГ “Суруга Монгол”-той холбоотой хэргийг шалгахаар болжээ

УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод прокурорын газраас хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн талаар өнөөдөр /2020.05.11/ эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.

Тэрбээр “Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу мэдэгдэх хуудсыг сая гардан авлаа. Уг албан бичиг нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй З.Энхболдод хэрэг үүсгэн шалгахаар болсон. Энэ бол “Суруга Монгол”-той холбоотой асуудал юм. Мөн З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад “Суруга Монгол” компанийн захирал 67 настай япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй тодорхой улс төр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж хэлмэгдүүлсэн хэрэг гарсан” хэмээсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Сонгууль дөхөхөөр л Чацга баас ####даад гүйлдээд эхлэх юм аа. 10 гаруй жил болж байхад ш####гахгүй юугаа хийж байсан юм. чаддаг бол ч бариад л эрлэг рүү шидээд баймаар

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button