ДЭЛХИЙ

Онгоцны ослоос хоёр хүн амьд үлджээ

Пакистаны олон улсын агаарын тээврийн ‘Airbus A320’ нисэх онгоц өчигдөр орой /2020.5.22/ орон нутгийн нислэг үйлдэхдээ осолдсоны улмаас 97 хүн нас барж, хоёр зорчигч амь үлджээ. Пакистанд коронавирусийн эсрэг олон хоногийн хөл хориог зөөлрүүлж орон нутгийн нислэгийг зөвшөөрсний дараа энэ осол гарчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Ослоос амьд үлдсэн зорчигч Мухаммед Зубайр “Онгоц 10-15 минут газардах гэж оролдсоны дараа гал гарч эхэлсэн. Би ослын дараа гэнэт ухаан ороод харахад эргэн тойрон хүүхэд, хүмүүс орилолдож, шатаж байсан. Би суудлын бүсээ тайлаад гэрлийн зүг алхсан. Тэгээд гурван метрийн өндрөөс үсэрч буугаад амьд үлдсэн” хэмээн ярьсан байна. Амьд үлдсэн өөр нэг зорчигч нь Пунжаб банкны ерөнхийлөгч гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Эрүүл мэндийн албаныхан 92 зорчигчийг амь үрэгдсэнийг тогтоосон байна. Тэд Эйд шашны баярын амралтыг угтан Лахоре хотоос Карачи хот руу нислэг үйлдсэн бөгөөд газардах оролдлого хийх явцад осол гарсан аж.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button