ДЭЛХИЙ

"OnePlus 8 Pro” утасны камер хувцсыг нэвт харах боломжтойг илрүүлжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ухаалаг утасны үйлдвэрлэгч "OnePlus”-ын танилцуулсан шинэ утасны камеруудын нэг нь тодорхой материалыг нэвт харуулах боломжтойг илрүүлснээ хэрэглэгчид болон аналистууд мэдээлжээ.

"OnePlus 8 Pro” ухаалаг утасны дөрөв дэх камер дээр дурдсан үйлдлийг хийх чадвартай бөгөөд үүний тусламжтай тунгалаг гадаргууны ард нуугдсан зүйлсийн зургийг авах боломжтой болжээ.Тус ухаалаг гар утасны камерт зарим зүйлс гэрлийн долгион шингээх шинж чанараасаа шалтгаалан нэвт харагддаг байна. Үүнийг "рентген” туяагаар харж байгаатай адилтгаж болох бөгөөд хэрэглэгчид удирдлага эсвэл зурагтны дотоод бүтцийг харах боломжтой болох юм.

Энэхүү шинэ функцийн талаар олон хүн ярих болсон учраас цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх нь тодорхой юм. Учир нь үүний нөлөөгөөр хүмүүс өөрсдийн хувийн нууц алдагдахаас эмээж байгаагаас гадна компанийн эсрэг нэхэмжлэл гаргахад хүргэж болзошгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: bgr.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button