ДЭЛХИЙ

БНХАУ: XI Панчен Лам амьд

Арваннэгдүгээр Панчен Лам одоо амьд сэрүүн, 31 настай, их сургууль төгссөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан гэнэт хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэрээр өөрөө болон түүний гэр бүлийнхэн нь одоогийн хэвийн амьдралаа үймүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн байна.

Тодруулбал, 25 жилийн өмнө буюу 1995 оны тавдугаар сарын 14-нд Гэндэнчойжийнямыг (Gedhun Choekyi Nyima) зургаан настайд нь 14 дүгээр Далай Лам Түвдийн бурхны шашны хоёр дах том хүн болон аравдугаар Панчен Ламын хойд дүрээр тодруулсан боловч Хятадын эрх баригчид түүнийг хамгаалалтад авах нэрээр авч явсанаас хойш сураггүй алга болжээ.

Түүний дараа БНХАУ-ын Засгийн газраас арваннэгдүгээр Панчен Ламаар Жанцанноровыг (Gyancain Norbu) 1995 оны  арванхоёрдугаар сарын 8-нд нэрлэсэн аж.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button