НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Монголбанк: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэсэн

Монгол банкнаас сар болгон гаргадаг статистик мэдээллийг хүргэж байна.

Тус банкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэлээ.Уг хөтөлбөрийг УИХ-аас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлнэ. 

Энэ сараас 2020 оныг дуусталх хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг  Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилнэ.  

  • Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авлаа. Үүнд:
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгосон” гэлээ.

Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа "ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн гурван жилийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр  үр дүнтэй болж дууслаа. ОУВС-гаас гишүүн орнууддаа COVID-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Шуурхай санхүүжилт хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар Сангийн яамны төлөөлөл Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийсэн юм. Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрсэн” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol huuhen
mongol huuhen
2020-05-28 16:07

hug n bagasgaj boldoggui yum bhdaa. Shuluulj guitslee shde

Холбоотой мэдээ

Back to top button