ДЭЛХИЙ

Жорж Флойд коронавирусийн халдвартай байжээ

Цагдаа нарын баривчилгаан дор амь насаа алдсан АНУ-ын иргэн Жорж Флойдын биед хийсэн задлан шинжилгээний хариу өнөөдөр ил боллоо. Үүгээр түүний шилэн хүзүүнд даралт учирсны улмаас цус харвасан нь тогтоогдсон байна.

Мөн тэрбээр шинэ төрлийн коронавирусээр халдварласан, шинж тэмдэг нь хараахан илэрч эхлээгүй байсан гэдгийг шинжилгээний хариу нотолжээ. Гэхдээ үүнийг үхлийн шалтгаан болоогүй гэж үзжээ.

Эргэн сануулахад өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт Жорж Флойд хуурамч 20 доллар ашиглан худалдан авалт хийсэн тул цагдаа нар ирж саатуулсан байдаг. Ингээд баривчлахдаа цагдаа нар түүний хоёр гарыг нь гавлаж, шилэн хүзүүн дээр нь удаан хугацаагаар өвдөглөсөн юм. Флойд, “Би амьсгалж чадахгүй байна” гэж удаа дараа хэлсэн ч одоо хүн амины хэрэгт татагдаад буй цагдаа Дерек Шоувин үл тоосноор  түүнийг үхэлд хүргэсэн билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button